Адилхан ТӨХК-ийн нэг нь алдагдалтай, нөгөө нь ашигтай ажиллах шалтгаан юу вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

 Авто замын ажил нь Барилгын хуулиар зохицуулагддаг байсан  орон

Авто замын зарим ажил нь Барилгын тухай хуулиар зохицуулагддаг байсан  манай улсын парламент Авто замын тухай хуулиа 20-иод жилийн дараа шинэчлэн 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн юм. Алдаагаа залруулан шинэчилсэн  найруулгаар зарим зүйлийг өөрчилсөн. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 5 дугаар сарын 11-нд УИХ-аар баталсан. Өмнөх хууль нь 1998 оны 1 дүгээр сарын 2-нд батлагдаж байж.  Хуучин хууль зургаан бүлэг 24 зүйлтэй байсан бол шинэчлэгдсэн хууль 10 бүлэг 36 зүйлтэйгээр батлагдсан. Шинэчилсэн найруулгаар 60-аад хувьд  нь нэмэлт, өөрчлөлт оржээ.

Тухайлбал, 2016 онд шинэчлэн батлагдсан Барилгын тухай хуулиар зохицуулагдаж байсан авто замын зарим асуудлыг хүчингүй болгосон. Авто зам, замын байгууламж нь Барилгын тухай хуулийн барилга гэдэг тодорхойлолтод хамрагдаж, замын  норм, нормативын сан Барилгын тухай хуулиар зохицуулагдаж байсныг өөрчилжээ.

АЗЗА-ыг хэвийн явуулахад 60 тэрбум төгрөг хэрэгтэй

Манай улсад 2012-2016 онд 3385 км хатуу хучилттай авто зам баригдсан. 2012 оноос өмнө баригдсан 2967 км хатуу хучилттай авто замын 28 хувь буюу 825 км зам 2-5 жил, 55 хувь буюу 1621 км зам 5-13 жил, 17 хувь буюу 501,2 км авто зам нь 13-аас дээш жилийн насжилттай.Нийт  2122.5 км авто замд ээлжит болон их засвар, шинэчлэлтийн ажлыг хийх шаардлагатай юм байна.

Улсын хэмжээнд авто зам, засвар арчлалтын “АЗЗА” 28 компани үйл ажиллагаа явуулдгаас 20 нь ТӨХК, найм ньхувийн өмчийн компани юм.  Шинээр баригдсан авто зам, гүүрэн байгууламжуудын автозам, засвар арчилгааг, хуучин зам,  гүүрнүүдийн урсгал засварыг  хийх ёстой.  2016 онд улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой авто замын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилүүдээс багасч улсын төсвөөс 55 тэрбум төгрөг төлөвлөгдсөн ч  найман тэрбум төгрөг батлагджээ.

Энэ нь манай улсын нийт авто замын сүлжээний 14.5 хувийн засвар арчилгаанд хүрэлцэх төдий мөнгө гэнэ. 2017 онд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2016 онд ч зам засвар  арчлалтын хөрөнгө оруулалтад дорвитой өөрчлөлт гараагүй байна. 2016 онд замын арчилгаа, тордолгод 10 тэрбумыг төсөвлөжээ. Мэдээж, АЗЗА-ын компаниуд голдог. Замын арчилгаа болон  урсгал зардалд хүрэлцэхгүй гэдэг. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг хэвийн хэмжээнд ашигтай  хийхийн тулд жилд 60-аас доошгүй тэрбум төгрөг шаардлагатай юм байна.

АЗЗА-ын компаниудыг хувьчлах боломжтой юу?

Замын мэргэжлийн хүмүүс АЗЗА-ын компанийг  хувьчлах боломжтой гэж үздэг  байна. Яагаад  хувьчилж болохгүй байгаагийн шалтгааныг  засварын ажлын үнэ чөлөөлөгдөөгүй. Азийн хөгжлийн банкны зөвлөмжийн дагуу шаардлагатай  60 орчим тэрбум төгрөгийг замын засвар арчлалтын  зориулалтаар  олгоогоогүй зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Тиймээс автозам засварын арчлалтын комданийг хувьчлах, менежментийг нь сайжруулах чиглэлээр дорвитой ажил хийж болохгүй байгаа гэнэ.

Олон улс, улсын чанартай авто замуудаар байнга тогтмол явж үзлэг шалгалт хийдэг эргүүл 800 хүн бий. Зам засварын байгууллагууд 200- 300 км, зарим нь бүр 500 км-ийг хариуцаж байгаатохиолдолд хөдөлгөөнт эргүүлүүдийн гүйцэтгэх үүрэг их байгаа ажээ.  

 “Харгуй” ТӨХК 205 сая төгрөгийн алдагдалтай ажилласан

Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Харгуй” ТӨХК-д Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2015, 2016 оны санхүү, эдийн засаг, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалт, удирдлагын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.“Харгуй АЗЗА” ТӨХК нь 2015 онд 257 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж орлогын төлөвлөгөөг 96,7 сая төгрөг, ашгийн төлөвлөгөөг 251,5 сая төгрөгөөр тасалсан. 2016 онд 205,4 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж орлогын төлөвлөгөөг 110,9 сая төгрөг, ашгийн төлөвлөгөөг 203,3 сая төгрөгөөр тасалжээ. 2016 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 26 сая төгрөгийн зөвшөөрөлгүй хөрөнгө бэлтгэсэн.

 2015 онд 59 сая төгрөгийн 2016 онд 53 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2.1 дэх хэсгийг зөрчин худалдан авалт хийсэн зэрэг зөрчил, дутагдал илэрсэн аж.

Ажлын хэсэг “Харгуй” АЗЗА төрийн өмчит компанийн удирдлагуудад компанийн бизнес, хөрөнгө оруулалт болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг бодитой  боловсруулах, уялдаа холбоонд хяналт тавьж ажиллах, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон батлагдсан төлөвлөгөөний хүрээнд ажиллах, зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, зардал хямдруулах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн тодорхой ажлуудыг зохион байгуулж ажиллахыг анхаарууллаа.

Хэнтий, Багануурын хооронд, “Монроуд”-ын барьсан замын эвдрэл, гэмтлийг Харгуй компанийн удирдлагаар ажиллаж байсан Д.М-тай холбон ярьж байсан удаатай. Тус байгууллага сёайн ажиллаагүй л бололтой.

“Талын зам” ТӨХК 65.8 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Хэнтий аймагтай хил залгаа,  Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдага   “Талын зам” ТӨХК-ийн 2015, 2016 оны санхүү, эдийн засаг, үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, захиран зарцуулалтад мөн шалгалт хийсэн байна. “Талын зам” ТӨХК нь 2015 онд 106,3 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж орлогын төлөвлөгөөг 87,1сая төгрөгөөр тасалсан. Харин 2016 онд 416,5 сая төгрөгийн орлого олж, 343,3 сая төгрөгийн зардал гарган 65,8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, орлогын төлөвлөгөөг 125 хувиар давуулан биелүүлжээ.  

Ажлын хэсэг “Талын зам” төрийн өмчит компанийн удирдлагуудад компанийн бизнес, хөрөнгө оруулалт болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний боловсруулалтыг сайжруулах, уялдаа холбоонд хяналт тавьж ажиллах, хугацаа хоцорсон  өглөг, авлагыг бууруулах арга хэмжээ авах зэрэг санал, зөвлөмж өгсөн байна. Талын зам компанийн удирдлага солигдсоноор тус компанийн алдагдал багасч, ашигтай ажиллаж, Улсын Шилдэг татвар төлөгч байгууллага болтлоо дээшилжээ.

 Айл саахалт шахуу хоёр аймгийн адилхан ТӨХК тодотголтой, ижилхэн үйл ажиллагаатай хоёр байгууллагын нэг нь ашигтай, нөгөө нь алдагтай ажилладгийн шалтгаан юу вэ?

Д.Дорж

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
V(139.5.219.23) 2017 оны 10 сарын 09

HUN ANZAARHAARGUI REKLAMDAAD YAJ ASHIGTAI AJILAH VE

0  |  0
Top