Монголчууд бид Чингис хаан, Монголын эзэнт гүрний байлдан дагууллаар омгорхох дуртай. Тэгсэн мөртлөө түүхийн нугачаанд бүдгэрсэн "үнэн"-ийг тэр бүр мэддэггүй. Чингис хаан гэж ярихаар Монголын эзэнт гүрний тухай ярих болдог. Монголын Эзэнт гүрэн гэсэн сэдэв өнөөдрийн хорь гучаад улс орны түүхтэй салшгүй холбогдсон байдаг. Өнөөгийн ОХУ, БНХАУ, Иран, Ирак, Турк, Азербайжан, Афганистан, Казакстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, Пакистаны баруун хэсэг, Энэтхэгийн хойд хэсэг гээд олон улс орныг Монголчууд хаанчилж байсан. Их хаадынхаа зарлиг тушаалаар эзэлсэн улс орнуудаа сахин, хамгаалж үлдсэн Монгол цэргүүдийн хойчис өнөөдөр ч мөнөөх газруудад амьдарсаар байна. Монголын эзэнт гүрэн гээд ярихаар булаан эзлэгсэд, бүхнийг хүйс тэмтэрч, хоморголон устгаж байсан гэх ойлголт нийтлэг. Үнэндээ Монголчууд дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаан, нийгмийн тогтолцоонд олон нээлт шинэчлэл хийсэн баримтуудыг судалгаагаар нотлогдсон байдаг. Тэр л олон нээлт, эргэлт, шинэчлэлүүдийг хийснээр Монголын эзэнт гүрэн энэ өргөн уудам нутагт оршин тогтнож байсан байх. Түүнээс биш зэрлэг балмад, харгис хэрцгий, харанхуй бүдүүлгээр дайрч довтолсон бол тэр олон улс үндэстнийг хаанчлах ямар ч боломжгүй байсан юм шиг.
Тэгвэл өнөөдөр Чингис хааны мэндэлсэн өдөр зарлаж, Монголын ард түмэн аугаа их удирдагч их хааныхаа баярыг тэмдэглэж буй. Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-ны даваа гаригт тохиож байна. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" хэмээн тэмдэглэж байхаар заажээ. Чингис хаан Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарийн шинийн нэгний өдөр хэмээн тогтоож ёслон тэмдэглэж байх болсон ба энэхүү өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн хуульчилсан байна.
Энэхүү өдрийн тухай эдvгээ эрдэмтэн мэргэд маргах ч vндэсгvй, матах ч мөчиргvй болтлоо ярилцаж ил өдрийг хэмээн тэмдэглэх болжээ. Даярчлалыг анх бий болгосон хэмээх Чингис хааны өмнө өвдөг сөхөрч, өлмийд нь тэргvvн бөхийх бидний язгуур гарваль нь яах аргагvй Монгол гээд мэхийж байна. Цагтаа морин дэлэнд дэрвэж, Монголоо хэмээн тэмцэж явсан дүр өнөөдрийг хүртэл, өшөө олон зуун, мянган жил балартахгүй гэдэг нь үнэн. Хүний оронд хэл мэдэхгүй ч Чингис хэмээх нэрийг хэлхэд л Монгол хүмүүн хэмээх нэрлэгдэх түүний нэр алдар аугаа аж.
Хэн хvнд бахархах нандин vнэт зvйл гэж бий. Тэрхvv vнэт эрдэнийн амин сvнс-шvтээн гэж буй. Шvтээнээ дээдлэх, шvншиглэн хайрлах оюунлаг, тэнгэрлэг, гэгээлэг, ухаанлаг бие, хэл, сэтгэл гэж юугаар ч орлуулшгvй амьд бурхан мэт би-гээс vvдсэн бид хэн хvнд бахархах нандин vнэт зvйл гэж бий. Хvн төрлөхтөн гагц vvнийг өөд нь дөвийлгөх гэж, дээш нь дэврvvлэх гэж л энэхэн бөөр алаг хорвоод бие, биедээ аархаж, арцаж амьдарч ирчээ. Их Монголын энгvй их бахархал vvнээс л vvдсэн гэлтэй. Өдөөгдмvv, өширхмvv, өршөөгдмvv. Түүнчлэн Их Монголын түүхт бахархалуудаас та бүгдэд хүргэе.
ХVН ЧУЛУУ.

Энэ чулууны тухай яривал олон зууны зовхины нулимсыг унагаж, зооны махыг барах болноо. Гагцхvү нэгдлээс салан ядан боолын талхинд богтлогдсон манай тооллоос өмнөх гэгдэх vеийнхнийг чулуун зэвсгээс нум сумтай, нутаг заагтай болгосон Хvннv их гvрний vеийн морьтон монголыг дэлхийд тvvхийн өмнө ч, шvvхийн өмнө ч гэрчилж чадах аугаа гайхамшиг-Монголын бахархал хэмээн сэтгэмvv. Хээр талын дунд торох өнчин хvн чулуу хэнийг ч танина, харин өөрөө хэнд ч танигдахгvй. Хурмастын усаар унд хийнэ, нулимс ч унагана. Хувиршгvй vнэнийг vггvй хадгалж өөрийгөө нулимна. Аяа ийм гайхамшиг, монгол бахархал минь аж.
БОСОО БИЧИГ.
Энэ бичгийн тухай эдvгээ эрдэмтэн мэргэд маргах ч vндэсгvй, матах ч мөчиргvй болтлоо өмнө нь өвдөг сөхөрч, өлмийд нь тэргvvн бөхийж язгуур гарваль нь яах аргагvй Монгол гээд мэхийж байна. Морин дэл дээр ч бичиж болдог, мордох зуураа ч ацагладаг, судар гэж бооход ч босоо байдаг, сунтаг гээд мөргөхөд ч босохоос аргагvй болгодог, даян дэлхийн олон хэлтний хөндлөн бичиг шиг хэлтгий биш, дайн тулаан, алив бvхэнд урвамтгай бус, давхил сайтай морь шиг даанч гvйцэгдэшгvй ураг бичиг. Энэ бол миний Монголын бахархал. Дайны тvйрэн гэгдэж явсан Чингис хаан "Даяарчлалын эцэг" гэгдэх болсон өнөө цаг дор хөндлөн сэтгэдэг хvмvvний "хаад"-ын хvслийг нь гvйцээх бичиг биш болой. Өчиг бас биш болой. Хэвтээ сэтгэлгээтэй улсаас хол явахыг босоо сэтгэлээсээ Чингис хаан ухаарч анх удаа төрийн бичиг болгожээ. Монгол босоо бичиг минь бидний нэгэн бахархал буюу. Vнэн төр байж. Туургат бор гэрийн хананы нvднээс зуурч, цуургат хар гэрийн хатавчнаас зууралдаж, хvvе гэх завгvй хvvгээ төрvvлж, хvнд очих замдаа олзлогдож, харцаас зарц, зарцаас хаан болох ухааныг өvлэн эхээс Бөртэ vжин хvртэл, тулгар явах бvртээ тусгаар улсаа гэсэн vлгэрийн хэллэгээр "атга нөж"-тэй, vнэний хэлээр "атга зvрхтэй" Монголчуудын ураг, удмыг авч явах хувьтай тулгар эхчvvд л тулгар төр байгуулсан гавьяатай. Чингис нэрийг аваагvй Тэмvvжинг хэн хvн болгосон бэ? Тэнгис далай гаталгасан хаан болгосон бэ? Тулгар төрийг тулгуурыг бий болгосон Их Монгол улсыг тунхаглан зарласан Тэмvжин бас нэгэн гайхамшиг-Монголын бахархал. Он цагийг дурдах юун. Ойлгох ухаан хойч vед минь vлдэх болтугай.
ХААН ТӨР.

Дэлхийг эзэлсэн их хаан Монгол гэдэг "адсага" мэт жижиг ч адуу мэт омголон, бас амгалан, арслан бар мэт хvчтэй, адгуу чоно мэт адтай, одтой, хөмөн гуталтай, хөдсөн дээлтэй, эцгээс өнчирсөн, эхээс хайр горьдсон, өшөөтөнд адлагдсан, өөртөө далд бардамнасан эгэлхэн өнчин хөвvvн яагаад өрлөг тvvхийн баатар-өнөө Мянганы суут хvн болов оо? Тэр өнчиндөө ч бус, өгөөмөр бурхны хишгээр ч бус өвөр тvрийд орох найз хэн билээ, өстөнг дарах анд хэн билээ, өөдөө мацахад туслах хань хэн билээ, өвдөглөн шороодоход хаях дайсан хэн билээ гэдгийг халуун зун хонины унгас дотор хэвтэхдээ ухаарсан нvvдэлчин монголын "нvгэлт" Тэмvжинг Чингис хаан болгосон дэлхийн анхны Хуралдай буюу Парламентын засаглал эсгий гэрээс эх дэлхийд ноёрхон буйд 37 хааныг хөрөглөн бvтээсэн Монголоороо бахархахгvй бол юугаараа бахархах билээ?
ХАР ХОРУМ.

Цагтаа Таж Махал гээч бунхан руу биш Хар Хорум гэдэг дэлхийн нийслэл рvv явган эрдэмтэн ч, ядарсан бадарчин ч, бадарсан найрагч ч, задарсан наймаачин ч зорьдог, бvр заримдаа амиа зольдог гайхамшгийн диваажин Өгөдэй хааны нэрийн мутартай, өвгөн тvvхийн гэрч болон сvндэрлэнэм бус уу. Эзэн Чингис хааны зарлигаар 1220-1235 онд барьж байгуулсан монголын эзэнт гvрний нийслэл Хар Хорумаараа бахархах омогшил бидний vед тохиожээ.
ӨДТЭЙ БИЧИГ ӨРТӨӨГӨӨРӨӨ ДАМЖИНА. Ардын дуу шиг энэ vгийг ард тvмэн л гаргасан, өдгөө ч аялан дуулдаг. Гэвч тvvхийн хуудсыг сэмхэн сөхвөөс, Өгөдэй хаан төр барихдаа дөрвөн зөв, дөрвөн бурууг хvлээн зарлиг буулгасан байдаг . Хаан эцэг Чингис танаа өчихvй: Нэгд, байгуулсан улсыг авч явахдаа бат төрийг өнөр болгов, хоёрт, өртөө дамжуулж өртөө бичгийг өдөртөө хvргэдэг болгов, гуравт, өргөн тал нутагтаа хvмvvн, мал хоёрын тоог анх бvртгэв, дөрөвт таны хvссэн Хар Хорум нийслэлийг босгов хэмээгээд алдаагаа архинд оров, ах дvvсээ хардан алав... гэхчлэн нvглээ наминчилсан байдаг. Өнгө нь гундуу ч өрлөг тvvхийн 108 суваргатай, өнө мөнхийн хаадын судартай
ЗООС МӨНГӨ.

Зовлогыг зовоохгvй ч зовлонг хураадаг зоос мөнгийг Монгол өвөг дээдэс л санаачилж, золигийн хорвоод заль мэх, арга заальхай, "арван там"-ын нэгэн адбиш шуналын уут болгосон гэлтэй. Vvнийг мэдээж vvрч даахгvй алт эрдэнэсийн оронд, барж идэхгvй баримад сэтгэлийн огооролд "тvгжээ" болгох гэж зохиогоод "тvлхvvр"-ийг нь гээсэнд "Монголын нууц" оршмой. Хубилай хааныг сайн хэллээ ч, муу хэллээ ч дэлхийд мєнгєн зоос гvйлгэн санхvvгийн, цаашилбал, бирж, худалдааны гол цємийг нээж, магадгvй єнєєдрийн Хадгаламж зээлийн хоршоог ч "ХААН банк" болгох замыг заасан байх магадлалтай. Энэ бол яах аргагvй Монголын бахархал.
БОДЬ СУВАРГА, ЖАНРАЙСАГ.

Тvvхчид тvvхий махнаас эхлээд шvvрхий яс хvртэл судалдаг. Тэд онох нь ч бий. Осолдох нь ч буй. Чулуунд vлдсэн зураас, сэмэрсэн гар бичмэл, элсэнд дарагдсан цайз, эсхvл хэн ч vл тоох байц... гээд яваад л өгнө. Гvймэл эрлийн хажууд суумал "эрдэнэ" гэж байх. Дэлхийд пирамид, Зэвсийн хөшөө, Парисийн Дарь эхийн сvм, Пасхи арал дээрх баримлууд, за ер хvний гараар бvтээгээгvй гайхамшиг гэж vгvй. Тэгвэл Их хаадын бутралаас болж монголчууд 300 гаруй жил зовсныхоо горыг гаргаж баатарлаг гавьяа байгуулсан 1911 оны өвөл Богдын хаант ёс сэргэн мандахад Монгол улс туурга тусгаар, эрх чөлөөт улс болсныг билэгдэн Гэрэл цацруулагч Мэгжид Жанрайсэг бурханыг бvтээсэн нь улс орон, айл гэрт ч жаргалын наран болж гийсэн гэдэг бєлгєє. Vvнээс хойшхи Богд хаантнуудын тавиланг надаас асуух юун. Богд бvхэн Монголын бахархал байсан гэвэл vл хэлтрэхавай.
СОЁМБО VСЭГ.

Удам угсаагаа яриад л, уг гарвалиа дуурсгаад явбал бид их юманд хvрнэ ээ. Тэгэвч тэр цаг хол биш ойр байна даа. Агуу их Занабазар төрөөгvй бол "Монгол", "Соёмбо" гэдэг хоёрхон vг хорвоог уяраах болов уу. Яг л "Уяхан тивийн нар шиг" өндөр гэгээнтний зохиосон соёмбо vсэг өнө удаан жилд ч vнэ цэнээ алдсангvй. Анхдугаар богдынхоо эл тансаг уран гоё vсгийг дараагийн богдууд дээдэлж, бvр 8-р Богд хаан "Соёмбо" vсгийг төрийн сvлд болгон ашиглаж, тамга, туг, далбаандаа сvслэн залж байжээ. Шинэ хувьсгалт Монголын Төрийн сvлд, далбаан дээр ч алтан соёмбо 70 гаруй жил заларсан сан. Ардчилсан хувьсгалын эхэнд "Феодал"-ын соёмбо, ламтны гарын тийз гэж адлагдсан ч vе бий. Өдгөө харин Төрийн сvлд, далбаанд "Соёмбо"-ыг дахин залах тухай яригдах боллоо. Соёмбо vсэг нь солонгорсон Сод монголын хийморь сэргэх болтугай.
ХАСБУУ ТАМГА.
Дэлхийд бас л анхдагчаар ам цагаан цаасыг төрийн бичгийн батламж болгосон Хасбуу тамгыг монгол хаад л vе дамжуулан барьж иржээ. Бvvр Хvннv гvрний vед морь малаа наран, саран,өлзий хээт тамгаар зvсэлдэг, сэтэрлэдэг байснаа удалгvй Төрийн бичиг, айлдвар, зарлиг, лvндэндээ тамга хэрэглэх болсон нь харь улсын хаадыг гайхшируулж, бишрvvлж байжээ. Тvvхэнд Гvег хааны тамга хэмээн нэрлэгдэж өдий хvртэл хадгалагдсан ховор "Хасбуу тамга"-ыг Монгол төрийн музейд залсан. Хасбуу тамгыг чухам хаан тамга гэлтэй.
Б.Учрал
Сэтгэгдэл ( 3 )
Маш гоё түүх байна гэж би хэлмээр байна
Гөгөгшө
Гөгөгшө