Баянзүрхчүүд хог цэвэрлэгээнд ханцуй шамлан орлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 06

 Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/229 тоот захирамж,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/93 тоот захирамж, “ Хоггүй Улаанбаатар”, “Баянзүрх дүүрэг хоггүй дүүрэг” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ хийх аяныг 2012 оны 04 дүгээр сарын 06-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохион байлуулах ажлыг  21  дүгээр хорооноос эхлүүлээд байна. Уг аяны хүрээнд Нийслэлийн хот тохижилтын газраас 10 машин, Баянзүрх ТҮК-ий 6 машин нийт 16 хог тээвэрлэх машин гарч ажиллаж байна.

Их цэвэрлэгээний ажлын хүрээнд дүүргийн нуаг дэвсгэр дэхь үүсмэл болон хур хогийн цэгийг цэвэрлэх, айл өрхийн хогийг ачиж тээвэрлэх, далан сувгийн цэвэрлэгээг зохион байгуулж хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдал, хуримтлагдсан хогийг цэвэрлэх шар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх  ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu