Ливанд цохилт өгөхөө зогсоох хүртэл АНУ, Ираны хэлэлцээ эхлэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Пакистаны нийслэл Исламабад хотноо товлогдсон Иран, АНУ-ын яриа хэлэлцээ Израил Ливанд цохилт өгөхөө зогсоохоос нааш эхлэхгүй. Энэ бол Вашингтоны зүгээс өгсөн амлалтын нэг гэж Ираны Tsanim агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, Ливанд гал зогсоох амлалтаа Вашингтон биелүүлж, Израил халдлагаа зогсоохоос нааш хэлэлцээг түр зогсоогоод байна. Эх сурвалж Ираны төлөөлөгчид Исламабад хотод хүрэлцэн очсон тухай мэдээллийг үгүйсгэсэн байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Төрийн департмент гал зогсоох асуудлаар Израил, Ливаны төлөөлөгчийн уулзалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар зэхэж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top