АХБ | Монгол Улсын эдийн засаг саарна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн эдийн засгийн төсөөллийг танилцуулахад Монгол Улсын эдийн засгийг 5.7% болж саарна гэж дүгнэжээ. Төлөв саарахад Ойрх Дорнодын хурцадмал байдал, олон улсын худалдааны тодорхой бус байдал нөлөөлсөн гэдгийг судалгаанд дурдсан байна. Гэсэн ч дотоодын эдийн засгийн эрчимжлээс шалтгаалж ирэх оноос зургаан хувьд хүрнэ гэж тооцжээ.

Инфляцын хувьд энэ тонд 7.8% болж өсөөд, 2027 оноос 6.8% болж тогтворжих төлөвтэй гэж таамаглаж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гол салбар нь ойрын хугацаанд уул уурхайн салбар байх бөгөөд нийт өсөлтийн 0.8 нэгж хуийг бүрдүүлнэ гэж тайланд дурджээ. Ирэх онд БНХАУ-тай хил холболтын төмөр замыг холбож чадвал нүүрсний экспорт өсөж, эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.

Ташрамд дурдахад Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөвийг 5.1% хүрч буурна гэж дүгнэсэн юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top