Монголын Маркетинг, Менежментийн хүрээлэн 2008 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа “Гранд Экспо” үндэсний бизнес фестиваль энэ жил гурав дахь удаагаа гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд нэг сар гаруйн хугацаанд зохион байгуулагдаж байна. Бизнесийн 14 салбар, 51 номинацид шилдэг компаниудыг тодруулах энэхүү арга хэмжээ жилээс жилд хүрээгээ тэлж байгаа билээ. Энэ жилийн “Гранд Экспо”-гийн нэг онцлог нь бүхэлдээ онлайн хэлбэрээр явагдах бөгөөд бизнесийн 13 салбараас гадна Маркетингийн салбар шинээр нэмэгдэж Топ-5 маркетингийн алба, маркетер, реклам, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн саналаар нэрлэх юм байна. Тэгвэл гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний төгсгөлийн үе шат өнөөдөр эхлэх гэж байна. Эхний үе шатанд номинаци бүрт хамгийн өндөр санал авсан 10 нэр дэвшигч компани төгсгөлийн шатанд үлдэж, энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлэн өрсөлдөх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )