Орхон аймгийн хэмжээнд нийт 47 худаг байдаг бөгөөд Эрдэнэт ус компанийхан ус түгээлтээр хангадаг байна. Гэтэл худаг бүр хүчр ажиллах хэцүү гэдгийг удирдлагууд нь онцлоод өнгөрсөн долоо хоногт 5 машиных 3 нь эвдрэлтэй байсан учир худгууд усаар гачигдах асуудал гарсан гэдгийг ч тайлбарласан байна.
Эрдэнэт хотын иргэд амьдралд нийцэхгүй их үнээр усаа хэрэглэж байна гэж гомдоллож, ус түгээгүүрийн ажилчид нь 5, 10 төгрөгний хариулт өгдөггүй, 20 литрийн савнаас 25 литрийн мөнгө авдаг гээд худаг тойрсон асуудал их байгааг дуулгажээ.

Сэтгэгдэл ( 0 )