Н.Мөнх-Оргилын цаазыг ялыг хэвээр үлдээлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 04

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэрэгт буруутайд тооцогдож, анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр удаа цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцэж, түүнд оноосон цаазын ялыг хэвээр баталсан байна. Өнөөдрийн хуралд Дээд шүүхийн таван шүүгч, харин Н.Мөнх-Оргилын өмгөөлөгчөөр Б.Халзан, Э.Ганбат нар оролцжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд, өмнөх шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэсэн хэмээн үзэж, цаазын ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

Одоо энэ хэргийг Дээд шүүхийн бүгд хуралдаанаар хэлэлцэх бөгөөд тус хуралдаанаас дээрхийн адил шийдвэр гарвал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс амь гуйх зам үлдсэн тухай шүүгдэгчийн өмгөөлөгчид хэлсэн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top