“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа өнгөрсөн бямба гарагт “Гурван гал” эмнэлэгт эсэн мэнд амаржиж 3 кг 200 гр охинтой болжээ. Оюутан ахуй цагаасаа хойш олон жил үерхсэний эцэст жүжигчин Билэгжаргал, дуучин Анхмаа нар ийнхүү аав ээж боллоо. Сонирхуулж хэлэхэд жүжигчин Одончимэг мөн “Гурван гал” эмнэлэгт амаржиж байсан билээ. Дуучин Агиймаа, МУГЖ Т.Баясгалан, дуучин Анхмаа нар хэдхэн хоногийн зайтай зэрэг шахуу ээж болцгоож бүүвэйн дуу аялан суух болсон нь энэ хаврын бас нэг аялгуу биз ээ. Ээж аав, энхрий үрсэд нь аз жаргал хүсье. Монголын үрс маш олон болох болтугай.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )