Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленський хэлэхдэээ “Дотооддоо үйлдвэрлэсэн Фламинго пуужингаар ОХУ-ын Роскосмосын гол байгууламж, Саваслейка нисэх хүчний баазад цохилт өглөө. Ялангуяа Саваслейка бол манай хот тосгодыг бөмбөгддөг пуужин тээгч хөлөг онгоцнууд байрладаг бааз гэдгийг дурдах хэрэгтэй” гэсэн байна. Саваслейка цэргийн бааз нь украины хилээс 700 орчим км-ийн зайд оршдог аж. Сүүлийн мэдээллээр Кинжал баллистик пуужин тээвэрлэдэг “МиГ-31К” сөнөөгч онгоцнууд өмнө нь уг нисэх баазад байрлаж байсан удаатай.
Харин цохилт өгсөн дараагийн газар аь Роскосмосын гол байгууламж болох Прогресс пуужингийн төв аж. Энэ нь Роскосмос агентлагийн пуужинг үйлдвэрлэдэг гол байгууламж ажээ.
Украины Батлан хамгаалах яамны мэдээлснээр ирэх оны хоёрдугаар улирал гэхэд дотооддоо үйлдвэрлэсэн баллистик пуужингаар Оросын гүн рүү цохилт өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )
Фэтишаа атигар гуйлгачин утсан хүүхэлдэй
Фэтишаа атигар гуйлгачин утсан хүүхэлдэй