Зогсоолоос хүнээ аваагүй жолооч нарыг торгов

51 минутын өмнө

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны наймдугаар сарын 1-2-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн М.Энхтүвшин: Ч:63(Хан Хиллс-МУБИС) чиглэлд явж байсан 1-084 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид арга хэмжээ авч хариу өгнө үү. Тээврийн хэрэгслийг асаалттай дотроо хүнтэй орхиж явсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ны 1-084 гарааш дугаартай жолоочид ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Зорчигч тээвэрлэх дүрмийн 4.4.3-т заасан жолооч Б.Н-т “Зорчигчийн танхимд зорчигч байх үед автобусыг эзгүй орхих, замналын дагуу тогтоосон автобусны буудлаас өөр газар зогсоох” зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх талаар тайлбарлаж үүрэг даалгавар өгч ажилласан.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Г.Баасан-Ган: Д:1 (Шархадны эцэс-Чулуун овоо)  чиглэлд явж байгаа 16-036 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү. Гомдолтой. ("Төмөр замын засварын төв"-автобусны зогсоолоос хүнээ аваагүй.) Камер шүүх цаг: 16:15-16:16

Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу 16-036 гарааш дугаартай Д:1 тээврийн хэрэгслийн жолоочид ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Гэрэлтуяа: Ч:51 (Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав ХТ) чиглэлд явж байсан 11-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн 11-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С-д ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Д.Ариунцацрал: Ч:9 (Нисэх- 4-р дэлгүүр-МУБИС) чиглэлд явж байсан 15-046 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Насанд хүрээгүй хүүхдийг хөөж буулгасан, хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-046 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б-ийг шалгаж, ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Гэрэлтуяа: Ч:24А (Зүрх уул-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 25-082 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 1-073 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Л-г шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Буянбадрах: Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол) чиглэлд явж байсан 11-105 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. "Баруун салааны 11-р буудал"-аас суугаад эцэс рүү явах гэтэл утга учиргүй загнаж, хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн 11-105 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.З-д ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Өнөрцэцэг: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-068 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-068 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б-ийг шалгаж, ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Иргэн: Ч:65 (Зайсан-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-050 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Эмсид” ХХК-ийн жолооч Г.Э-ыг шалгаж, ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ихбаяр: Х:11 (Давааны зөрлөг-Эмээлт-5 шар) чиглэлд явж байсан 3-092 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-092 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.У-ыг шалгаж, ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Өнөржаргал: Ч:37 (Улаанхуаран-4-р хороолол) чиглэлд явж байсан 1-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-012 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-д ЗТХ-ийн 14.6-9-т заасан торгуулийн арга хэмжээ авч ажилласан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top