“Украин улс барууны туршилтын талбар боллоо”

Б.Сэцэн | Zindaa.mn
54 минутын өмнө

ОХУ-ын Зэвсэгт хүчний Цэрэг-улс төрийн ерөнхий газрын орлогч дарга, дэслэгч генерал Апти Алаудинов хэлэхдээ “Украин улс барууны орнууд шинэ төрлийн зэвсэг, дрон, техникийн хэрэгслээ туршдаг туршилтын талбар боллоо” гэж ТАСС агентлагт ярьсанб айна. Мөн тэрээр цааш ярихдаа “Бид Украинтай дайтаж буй мэт боловч үнэн хэрэгтээ НАТО-гийн бүх гишүүн орнууд, тэдгээрийн гар хөл болж буй улс орнуудтай дайтаж байгаа хэрэг. Гэхдээ бид тэдний хөрөнгө оруулалтаар баригдсан бүх үйлдвэрүүдэд хохирол учруулах ёстой” гэжээ.

Апти Алаудинов нь чечень гаралтай. 2002-2021 оныг хүртэл Чеченийн Дотоод хэргийн асуудал эрхэлсэн шадар сайдын алба хашиж байгаад Орос улс Украины нутагт цэрэг оруулахад фронт руу хуваарилагдсан. Улмаар 2022 оны есдүгээр сард Ахмат тусгай хүчний командлагч болсон. Тэрээр ОХУ-ын Үндэсний гвардийн “Кадыровцын” өндөр тушаалийн гишүүн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top