
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр нийт 2282 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 842, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 27, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 68, хулгайн 17 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 115 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 4 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )