Л.Энх-Амгалан: Шинэ загварын дүрэмт хувцас гарсан тул худалдаж ав гэж хүчээр шахах асуудал байж болохгүй

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхэд арав гаруй хоногийн хугацаа үлдээд байна.  Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил эхэлж, сурагчдын дүрэмт хувцасны бэлтгэл ч мөн өрнөж байна

Үүнтэй холбоотойгоор сурагчдын дүрэмт хувцасны худалдаа эхлээд буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Аль нэг аймаг, дүүрэг, төрийн өмчийн сургууль дур мэдэн 2026-2027 оны хичээлийн жилд шинэ загварын дүрэмт хувцас гарсан тул худалдаж ав гэж эцэг эх, асран хамгаалагчдад тулгаж, хүчээр шахах асуудал байж болохгүй гэдгийг салбарын сайдын хувьд хатуу анхааруулж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top