Оросууд өөрийнхөө цэргүүдийг хөнөөжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Оросын арми дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шархадсан цэргүүдийг ар тал руу тээвэрлэх ажиллагааны үеэр өөрсдийнхөө гурван алба хаагчийг хөнөөсөн тухай Украины 24-р механикжсан бригад мэдээллээ. Тус алба хаагчид нь шархадсан бөгөөд фронтын шугамаас тээвэрлэх явцад санамсаргүйгээр хөнөөсөн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-12-ныг дуустал Үнэн алдартны улаан өндөгний баяраар гал зогсооно гэж зарласан. Гэвч ОХУ-ын арми энэ хугацаанд цэргийн ажиллагаа явуулсаар байсныг Украины арми мэдээлсэн юм. Улмаар энэ сарын 12-ны өдөр Донецк мужийн Часов Ярийн ойролцоо цэргийн ажиллагаа явуулж байхад дээрх үйл явдал болжээ.

Оросын цэргүүд гартаа суга таягтай, ямар нэгэн эмнэлгийн тусламж авч байгаа нь дронын бичлэгт дүрслэгджээ. Харин Оросын арми агаарын цохилт өгөх үед цэргүүд нь амиа алдсан байж болзошгүй. Одоогоор Украины талын мэдээлэлд ОХУ-ын арми ямар нэгэн хариу тайлбар хийгээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top