ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
47 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 18. Энэ өдрөөс хойш он дуусахад 135 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 50 минутад мандан, үдшийн наран 20 цаг 03 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө дуу цахилгаантай бороотой 22 хэмийн дулаан байна. Иймд эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Пакистан улсад мод тарих өдөр, Умард Македон улсад зэвсэгт хүчний өдөр, Индонезид Үндсэн хуулийн өдөр, Тайланд улсад Үндэсний шинжлэх ухааны өдөр тохиож байна. Энэ өдөр Италийн хөгжмийн зохиолч Антонио Сальери, Америкийн гоо сайхын бизнесмен Макс Фактор, Францын нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Жюст Фонтейн, Польшийн нэрт кино найруулагч Роман Полански, Амеикийн нэрт жүжигчин Роберт Редфорд, Италийн хөлбөмбөг Жианни Ривера, “Сүнс” киногоор алдаршсан Америкийн жүжигчин Патрик Свейзи, Эдварт Нортон, Аргентины хөлбөмбөгч Эстебан Камбиассо, Германы хөлбөмбөгч Роберт Хут, Солонгосын реппер, дуучин Жи-Драгон, Сербийн сагсанбөмбөгч Богдан Богданович, Португалийн хөлбөмбөгч Ренату Санчез нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

707 оны энэ өдөр Японы хаан ширээнд Гүнж Абе сууж, оны тооллыг Генмэй болгов.

1492 оны энэ өдөр Испани хэлний анхны дүрэм бий болжээ.

1809 оны энэ өдөр Оросын хаан I Александр Засгийн газрын зөвлөлийн дүрмийг албан ёсоор баталж, Финландын Их вант улсын Сенатын танхимыг байгуулжээ.

1868 оны энэ өдөр Францын одон оронч Пьерре Янссен гели гэх бодисыг илрүүлжээ.

1877 оны энэ өдөр Америкийн одон оронч Асаф Холл Ангараг гарагийн дагуулын нэг Фобосыг илрүүлжээ.

1903 оны энэ өдөр Германы инженер Карл Ято өөрийн зохион бүтээсэн моторт тэргээр хөөрөв. Энэ үйл явдал Врайтын ах дүүсийн нислэгээс дөрвөн сарын өмнө тохиосон юм.

1920 оны энэ өдөр АНУ-ын Үндсэн хуулийн 19 дэх нэмэлт өөрчлөлтөөр, эмэгтэйчүүдийн сонгох эрхийг баталгаажуулав.

1945 оны энэ өдөр Дөнгөж өмнөх өдөр нь тусгаар тогтнолоо зарласан Индонезийн анхны Ерөнхийлөгчөөр Сукарног томилжээ.

1958 оны энэ өдөр Оросын нэрт зохиолч Владимир Набоковын алдарт “Лолита” роман АНУ-д хэвлэгджээ.

1965 оны энэ өдөр АНУ-ын тэнгисийн цэргүүд Вьетнамын дайны хамгийн анхны хуурай замын тулаанаа эхлүүлж, Вьетнамын хойг дээрх бэхлэлтийг устгажээ.

1976 оны энэ өдөр ЗХУ-ын “Луна 24” өөрөө явагт хэрэгсэл саран дээр амжилттай газардав.

1989 оны энэ өдөр Колумбийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай гэгдэж байсан Луйз Карлос Галан нийслэл хотын ойролцоо алагджээ.

2005 оны энэ өдөр Дэлхийн түүхэнд хамгийн том, хамгийн өргөн хүрээг хамарсан цахилгааны тасалдал тохиов. Тухайн үед Индонезийн Ява аралд цахилгаан эрчим хүч тасалдаж, бараг 100 сая хүний аж амьдралд нөлөөлжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top