
Монголын Counter-Strike 2-ын тэргүүлэх баг “The MongolZ”-ийн тоглогч Mzinho олон улсын “BC.Game” клубийн шинэ бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдлээ. BC.Game түүнийг ирэх улирлын тав дахь тоглогчоор элсүүлж, олон улсын 1xBet брэндийн албан ёсны түнш The MongolZ багаас худалдан авснаа зарласан байна.
Mzinho сүүлийн гурван жилийн хугацаанд “The MongolZ”-ийн бүрэлдэхүүнд тоглохдоо багийнхаа олон улсын амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг байв. Энэ хугацаанд тэрээр “Esports World Cup”-ын аварга болж, “BLAST Austin Major” тэмцээнд дэд байр эзэлсэн зэрэг томоохон амжилтаар нэрээ баталсан юм.
Түүний тоглолтын онцлог нь хамгаалалтын байрлалд тогтвортой, хариуцлагатай гүйцэтгэл үзүүлдэгт оршдог. Esports-ийн хүрээнд Mzinho-г Mirage газрын A site-ийн дэлхийн шилдэг anchor тоглогчдын нэг, мөн Palace байрлалын шилдэг хамгаалагчдын тоонд багтаан үнэлдэг байна.
Шинэ багт нь дараах нэрс багтаж байна:
Ингэснээр Mzinho дэлхийн хэмжээний тоглогчидтой нэг багт хүчин зүтгэх шинэ сорилтын өмнө ирлээ. “The MongolZ”-д өнгөрүүлсэн гурван жилийн дараа түүний олон улсын карьер “BC.Game” багийн бүрэлдэхүүнд багын анд Senzu-тэйгээ үргэлжлэхээр болж байна.


Сэтгэгдэл ( 0 )