Хөлбөмбөгийн ДАШТ-нд цэнэглэдэг бөмбөгөөр тоглоно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэрэглэх бөмбөгнүүдийг тоглолт эхлэхээс өмнө цэнэглэх гэнэ. Учир нь бөмбөгөнд хөдөлгөөний мэдрэгч суурилуулсан байна.

Мэдрэгч нь бөмбөгт хүрэх бүрийг бүртгэх ба бөмбөгт гар хүрсэн эсэх, отон тоглолт байсан эсэх зэрэг дүрэм зөрчсөн шийдвэр гаргахад тус болно. Бүх мэдээллийг шүүгчдийн туслахуудын өрөө рүү дамжуулах юм. Нэг цэнэглэлтээр зургаан цагийн турш ажиллана.

Сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр өндөр технологи бүхий бөмбөг хэрэглэж байжээ. 2022 оны ДАШТ-ийг бодвол энэ удаа мэдрэгчийг бөмбөгийн голд бус харин бөөрөнд байрлуулжээ. Тухайн үед бөмбөгөнд суурилуулсан мэдрэгч индукцийн аргаар цэнэглэдэг зай ашиглаж байв.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ, Канад, Мексикт зургаадугаар сарын 11-ээс долоодугаар сарын 19-ий хооронд болно. ДАШТ-нд нийт 48 шигшээ баг өрсөлдөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top