“Украины мэдээ” нэртэй цахим хуудас Монгол Улсад үүсээд буй шатахууны хомстлыг онцлон нийтэлжээ.
Тухайн мэдээлэлд дурдсанаар Монгол Улс шатахууны нөөцгүй болж байна. АИ-92 автобензиний нөөц нь хэвийн хэрэглээний түвшинд ердөө 17 хоног хүрэлцээтэй байгаа аж. Монгол Улс нь ОХУ-ын шатахуунаас 95% хамааралтай байдаг” гэсэн байна.
.jpg)
Мөн түүнчлэн цааш бичихдээ “Монголын хэвлэл мэдээллийг харвал Оросоос нийлүүлж буй шатахууны хангамж буурсан нь бүс нутгуудад аль хэдийн шатахууны хомстолд хүргэсэн гэж мэдээлж байна. Нийслэлд тодорхой хэмжээний нөөцтэй ч жолооч нар шатахуун түгээх станцуудад шөнийг өнгөрөөхөөс өөр аргагүйд хүргэж байна” гэжээ.
Украины хэвлэлүүд ОХУ-ыд шатахууны хямрал нүүрлэсэн гэдгийг Bloomberg агентлагаас эш татан мэдээлж байна. Ялангуяа энэ нь Төв Азийн улс орнуудад сөргөөр нөлөөлөөд эхэлсэн гэдгийг тодотгож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )