ДАШТ-2026 | Аргентин ялалт байгуулж, Мессигийн рекорд үргэлжилсээр

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-нд зургаа дахь удаагаа оролцож түүхэн рекорд тогтоож буй Лионель Мессигийн Аргентины шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо ялалт байгууллаа. Уншигч та таасан бол Месси гол дүр нь байсан. Тэр энэ тоглолтод хет-трик оруулснаар мөн л ДАШТ-ний бүх цаг үеийн түүхэнд оруулсан гоолоороо Мирослав Клозетэй тэнцлээ. Одоогийн байдлаар тэрээр 16 гоол оруулаад байна.

Тоглолтын туршид Алжирын шигшээ багийн хамгаалалт болсонгүй. Ялангуяа дундын шугам, арын хамгаалалтын шилжилт учраа олохгүй байсаар өндөрлөв. Бөмбөг эзэмшилтийн хувь өндөр байсан ч гоолын боломж үүсгэсэнгүй. Лионель Месси энэ тоглолтын 17, 60, 76 дахь минутад гоол оруулж, тоглолтын шилдгээр шалгарлаа. Ингэснээр ДАШТ-ний тоглолтын шилдгээр 11 удаа тодорч мөн л дээд амжилт тогтоогоод байна.

Аргентиний шигшээ хэсгийн хоёр дахь тоглолтоо энэ сарын 23-ны 01:00 цагт Австрийн эсрэг хийх хуваарьтай байна. Алжирын шигшээ баг энэ сарын 23-ны 11:00 цагт Йорданы шигшээ багийн эсрэг хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top