Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарь гарсан. Засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 25-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээлсэн.
Энэ сарын 03-ний даваа гарагаас эхлэн 10 хоногийн турш буюу наймдугаар сарын 13-ны өдрийг хүртэл халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийн мэдээллийг хүргэж байна.
Халуун ус хязгаарлах бүс, хороолол:
- 11е магистраль, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин орчмын хэрэглэгчид
- 11е-3в магистралийн холбоос, Зүтгүүрийн депо, 5-р хорооллын УДДТ-64, Эм импекс орчмын хэрэглэгчид,
- 2где магистраль, Плеханов нэрэмжит сургууль, Стандарт хэмжил зүй, Оттонтэнгэр дээд сургууль, Жуковын музей, Монгол кино нэгтгэл орчмын хэрэглэгчид
- 5гдеж магистраль, 21-р сургууль орчим, Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид орон сууц, ААН, Байгууллагын халуун усыг хязгаарлах нь.

Сэтгэгдэл ( 0 )