
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын үеэр Улаанбаатар хотод хотын дарга нарын форумыг зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.
Энэ тухай “КОП-17” Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын захирал Б.Баттулга хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар төслийн талбайн гүйцэтгэл 90 хувьд хүрсэн. Наймдугаар сарын 5-10-ны хооронд НҮБ-д төслийн талбайг хүлээлгэж өгнө” гэсэн юм.
Олон улсын бага хурлын үеэр энэ сарын 20-22-ны өдрүүдэд хотын дарга нарын форумыг зохион байгуулах юм. Энэ форумд Японы Токио, Германы Бонн зэрэг томоохон хотуудын дарга нар оролцохоор бүртгүүлжээ. Түүнчлэн олон улсын банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирэх юм байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хуралд ажил хариуцаж буй нийслэлийн удирдлага, ажилтнуудыг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд үндсэн ажлаас нь түр чөлөөлж, тус хурлын бэлтгэл ажилд гол анхаарлаа хандуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )