ТООЦОО | Төрөлтийг бодлогоор дэмжвэл 2050 он гэхэд 4.7 сая хүнтэй болно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Төрөлтийг төрийн бодлогоор дэмжвэл 2050 он гэхэд хүн ам 4.7 саяд хүрэх бүрэн боломжтой гэсэн судалгаа гарчээ. Хэрэв бодлогоор дэмжихгүй бол 2050 он гэхэд нэг эмэгтэйд ногдох төрөлт 1.4-1.5 болж, хүн амын тоо 4.2 сая орчимд хүрнэ.

Судлаачид мөн нэг зүйлийг онцолсон нь амьдралын үнэт зүйл өөрчлөгдсөн байна. Өмнө нь амьдралын үнэт зүйл гэр бүл төвтэй байсан бол 10-аад жилийн өмнөөс хувь хүн төвтэй болсон нь төрөлт буурах үндсэн шалтгаан болжээ. Залуусын хувьд аж амьдралын өртөг, карьерын өсөлтөө харгалзан нэгээс хоёр хүүхэдтэй байх нь түгээмэл болсон байна.

Манай улсад 1990-ээд онд нэг эмэгтэй дунджаар 4 хүүхэд төрүүлдэг байж. Харин хоёр жилийн дараа энэ тоо хоёр дахин буурсан. 2005 он гэхэд 1.9 болтлоо буурсан байна. Олон улсын жишгээр төрөлтийн түвшин 2-оос доошилбол хүн амын өсөлт зогсдог аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top