Өнгөрсөн онд Хятадын хүн ам 1.39 саяар буурсан тухай БНХАУ-ын Статистикийн газар мэдээлжээ.
2024 оны байдлаар, Хятадын хүн 1 408 280 000 болсон нь 2023 оныхтой харьцуулахад 1 390 000 хүнээр цөөрчээ. Хүйсийн харьцааны хувьд, тус улсад 100 эмэгтэйд 105 эрэгтэй ногдож байна.
Хүн амын өсөлт буурч байгаатай холбогдуулан, Хятадын эрх баригчид төрөлтийг дэмжих зорилготой кампанит ажлаа үндэсний хэмжээнд өргөжүүлж байна гэж Financial Times бичиж байв. Тухайлбал, залууст хандсан гэрлэлт, төрөлтийг дэмжсэн арга хэмжээнүүдийг орон нутгийн болон үндэсний хэмжээнд эрчимтэй явуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )