Өнөөдөр 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр. Энэ өдөр 2025 оны 316 дахь өдөр бөгөөд он дуусахад 49 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 53 минутад мандаж, 17 цаг 19 минутад жаргана.
Өнөөдөр Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Өнөөдөр Оросын нэрт хөгжмийн зохиолч Александр Бородин, Францын уран барималч Август Родин, Бүгд найрамдах Хятад улсын анхны Ерөнхийлөгч Сун Ят-Сен, Америкийн нэрт жүжигчин, Монакогийн гүнж Грейс Келли, Канадын жүжигчин Райан Гослинг, Академийн наадмын шагналт жүжигчин Анна Хетеуей, АНУ-ын нэрт сагсанбөмбөгч Рассель Уестбрук, Францын хөлбөмбөгч Жюль Кунде нар мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсад:
1912 оны энэ өдөр Гадаад яамны сайд М.Ханддорж, Ц.Ширнэндамдин нар Хаант Орос улсад айлчилжээ.
1920 оны энэ өдөр С.Данзан, Д.Чагдаржав нар Москва хотоос Эрхүүд буцаж ирэв. Эрхүүд ирмэгцээ Монгол Ардын Намын төлөөлөгчдийн зөвлөгөөнийг хийж, эрх чөлөөний төлөө тэмцэлд бэлтгэх үйл ажилдаа түргэвчлэн оржээ.
Энэ өдөр дэлхий дахинаа:
1439 оны энэ өдөр Английн анхны парламент Плимот хотноо бүрэлдэн тогтов.
1927 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагчийн суудалд Йосиф Сталин суух нь тодорхой болсны дараа хувьсгалч үзэлтэн Лев Троцкий өөр улсад дүрвэн зугтаав.
1954 оны энэ өдөр АНУ-ын цагаачлалын боомт болох Эллисийн арал үйл ажиллагаагаа зогсоов.
1982 оны энэ өдөр ЗХУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд ЗХУ-ын удирдагчаар Юрий Андропов тодров.
1990 оны энэ өдөр Японы цог жавхлант хаан Акихито хаан ширээнд заларч, Японы 125 дахь хаан болжээ.
2011 оны энэ өдөр Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони өрийн хямралаас шалтгаалан үүрэгт ажлаасаа огцров.
2020 оны энэ өдөр Японы алдарт “Сони” корпорац “PlayStation 5” тоглоомын консолыг худалдаанд гаргав.
2021 оны энэ өдөр АНУ-ын Лос Анжелес хотын тойргийн шүүх поп од Бритни Спирсийн аав Жейми Спирсийн асран хамгаалах эрхийг түдгэлзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )