АНУ-ын Сенат засгийн газрын түр санхүүжилтийг хэлэлцэхээс дахин татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

АНУ-ын Сенатын танхим Ардчилсан намаас өргөн барьсан Засгийн газрын түр санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээс дахин татгалзжээ. Ингэснээр мягмараас лхагва гарагт шилжих шөнө тус улсын холбооны засгийн газар хэсэгчлэн үйл ажиллагаагаа түр зогсоолоо гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Бүгд найрамдах нам ч тэр, Ардчилсан нам ч тэр буулт хийхэд бэлэн бус байгааг тус агентлаг онцолсон байна.

Есдүгээр сарын 19-нд Сенатын танхим холбооны агентлагуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх арваннэгдүгээр сарын 21-г хүртэл хойшлуулсан билээ. Сенатын танхим болон Төлөөлөгчдийн танхим эл асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй тул АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож байна. Шатдаун болсноор хил хамгаалах, шуудан болон нийгмийн халамжийн албад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх бол төрийн албан хаагчид болон цэргийн алба хаагчид цалингүй “амрах” юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top