Европын Аваргуудын лигийн хэсгийн эхний тойрогт Английн “Ливерпүүл” талбайдаа Испанийн “Атлетико Мадрид”-ыг хүлээн авч, 3:2-оор хожлоо.
Зочин багийн дасгалжуулагч Диего Симеоне өрсөлдөгч багийнхаа фанаттай зөрчилдөж, хараасан үйлдлийнхээ төлөө улаан хуудас хүртжээ. Тоглолтын дараа аргентин дасгалжуулагч ийм тайлбар хэлсэн байна.
.jpg)
“Фанатуудтай харилцахдаа болгоомжтой, эелдэг бай л гэдэг. Гэвч сэлгээний сандлын араас бүтэн тоглолтын турш хашхираад доромжлоод байхаар хэцүү юм. Дасгалжуулагч болохоор би хариу дуугарах эрхгүй.
Мэдээж, тэр хүнийг доромжилсон болохоор миний буруу. Би тийм хариулт өгөх ёсгүй байсан. Гэвч тэр хүн намайг 90 минутын турш доромжиллоо шүү дээ. Өрсөлдөгч баг гоол оруулахаар нь эргээд хартал нэмээд л доромжилж байгаа юм. Ийм нөхцөлд тэвчээр заах бас хэцүү юм.
.jpg)
Шүүгч нөхцөл байдлыг ерөнхийд нь ойлгосон. “Ливерпүүл” шиг клуб иймэрхүү асуудлаа ойлгож, сайжруулна гэж найдаж байна. Тэр доромжлоод байсан хүмүүсийг олж тогтоогоод зохих шийтгэлийг нь оноох ёстой. Гэхдээ яаж ч доромжлууллаа гэсэн хүлээцтэй, тэвчээртэй байх ёстой нь би л дээ. Дасгалжуулагч байгаа байдлыг зүгээр хүлцэн тэвчих ёстой гэдгийг ойлгож байна” хэмээн Диего Симеоне өгүүлсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )