Хятадын бараанд гаалийн татвар нэвтрүүлбэл хариу арга хэмжээ авна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 16

НАТО-гийн гишүүн орнууд АНУ-ын шахалтаар Оросоос газрын тос худалдан авч байгаагаар шалтаглан БНХАУ-ын эсрэг гаалийн татвар нэвтрүүлэхийг оролдвол Хятад улс шийдвэртэй хариу арга хэмжээ авах болно гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Линь Зянь мэдэгдэв.

“Хятад улс дэлхийн улс орнуудтай, тэдгээрийн дотор Оростой худалдаа, эдийн засаг болон эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа хууль ёсны бөгөөд үүнийг өөнтөглөх үндэс байхгүй юм. Хятадын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд манай улс шийдвэртэй хариу арга хэмжээ авч, бүрэн эрх, аюулгүй байдал, ашиг сонирхлоо тууштай хамгаална” гэж тэр цохон тэмдэглэсэн байна.

“Европын Холбоонд шахалт үзүүлэхийг оролдож буй АНУ-ын үйлдэл нь дангаараа айлган сүрдүүлж, эдийн засгийн албадлага тулгадаг явдлын нийтлэг жишээ юм. Ингэснээрээ АНУ-ын засаг захиргаа олон улсын худалдааны дүрмийг ноцтой зөрчиж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин холбооны аюулгүй, тогтвортой байдалд заналхийлж байна” гэж Хятадын дипломатч онцолжээ. Түүний хэлснээр, албадлага, шахалт түгээмэл биш бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд тус болдоггүй болохыг бодит баримтууд харуулж байгаа ажээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top