Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн хэлснээр шатахуун олголтын дээд хязгаарыг 50,000 төгрөг байсныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа тухай мэдээллээ. Тэрээр хэлэхдээ “Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэх судалгаа хийж байгаа. Маргаашаас 100,000 төгрөг рүү шилжүүлэх нөхцөл байдал тогтоогдож болно” гэсэн юм.
Шатахууныг календарийн тэгш, сондгой өдөр дугаарын тэгш, сондгойгоор олгох түр зохицуулалт энэ сарын 03-ны өдрөөс үйлчилж эхэлсэн. Зохицуулалт ёсоор нэг удаагийн худалдан авалтыг 50 мянган төгрөг байхаар зохицуулсан юм. Энэхүү түр зохицуулалт энэ сарын 15-ны өдөр дуусна.

Сэтгэгдэл ( 0 )