.jpg)
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар Давост уулзаж, Гринландын тухай хэлэлцээрийн хүрээний нөхцөлийн талаар тохиролцоонд хүрчээ. Трамп түүний төлөвлөгөөг эсэргүүцэгч орнуудад өндөр тариф ногдуулахаас татгалзсан байна.
Талууд мөн НАТО-ийн зүгээс Хойд туйлын бүсийн аюулгүй байдлыг хангах асуудлыг ярилцсан байна. НАТО-ийн гишүүн орнууд яриа хэлэлцээ хийж, НАТО-ийн гишүүн долоон орны зүгээс Гринландын аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэхээр тохиролцжээ. Дани, Гринланд, АНУ-ын хооронд болох хэлэлцээ нь Орос, Хятад хоёр Гринландын нутаг дэвсгэрт эдийн засаг болон цэргийн хувьд нэвтрэх боломжийг хаах зорилготой гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Доналд Трамп Гринландын талаарх яриа хэлэлцээний хүрээнд арлын байгалийн баялаг болон АНУ-ын “Golden Dome” пуужингийн эсрэг системийг тус аралд байршуулах асуудлуудыг хөндөнө гэж мэдэгдэв.
Эх сурвалжуудын мэдээллээр, Рюттегийн дэвшүүлсэн саналд АНУ8 Данийн хооронд 1951 онд байгуулсан Гринландыг батлан хамгаалах тухай хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг тусгажээ.
Саналд Арктик дахь НАТО-ийн оролцоог идэвхжүүлэх, Гринландын аюулгүй байдлыг бэхжүүлэх, арал дээр байгалийн баялгийг олборлох зэрэг заалтууд орсон байна. Ингэхдээ Дани хяналтаа авч үлдэх бол АНУ тус арал дээрх цэрэг, зэвсгийн тоогоо нэмэгдүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )