Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр /2026.08.07/ 2027 оны улсын төсвийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, энэ оны хагас жилийн байдлаар уул уурхайн болон тээврийн салбарын эдийн засгийн өсөлт сайн үзүүлэлттэй байгааг онцлон дурдав.

Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, олон нийтийн хэлэлцүүлгийг салбар бүрээр зохион байгуулахаар заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн сайдын 2027 оны төсвийн төслийг олон нийтэд танилцууллаа.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2027 оны төсвийн бодлого, төлөвлөлт, төсвийн төслийн танилцуулгын хүрээнд:
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсввийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд:
Сангийн сайдын 2027 оны төсвийн төслийн танилцуулгын хүрээнд:
Үндэсний Статистикийн хорооны 2027 оны төсвийн төслийн танилцуулгыг Үндэсний Статистикийн хорооны Тамгын газрын дарга Б.Лхагва хийлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, асуултад холбогдох албаныхан хариулт өгөв. Олон нийтийн зүгээс гаргасан саналуудыг нэгтгэн, хуулийн хугацаанд (8 дугаар сарын 15-ны дотор) Сангийн яаманд хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.







Сэтгэгдэл ( 0 )