Жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ

54 минутын өмнө

Хоногийн хугацаанд /2026.08.06/ Улсын хэмжээнд гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 19 зөрчил, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн байна.

Эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2700 нэгжээс 14,000 нэгжээр #торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд #зорчих_эрхийг_хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн #хорих ял оногдуулдаг.

Иймд Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top