Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны наймдугаар сарын 07-ны өдөр нийт 2196 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 833, гэмт хэргийн шинжтэй 107 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 15, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 69, хулгайн 22 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 86 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 33 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )