Жил бүрийн зун хөлбөмбөгийн ертөнцөд нүд ангайлгаж, чих сортолзуулам солилцоо наймаа болдог жамтай. Зарим клубууд энэ үед тодорхой байрлалуудаа сэм өөрчилдөг бол цөөхөн зарим нь тэргүүн зиндаандаа үлдэхийн тухайтад зоригтой шийдвэр гаргадаг юм.
Дэлхийн алдарт “1xBet” брэндийн түнш “Барселона” клуб чухамдаа зоригтой шийдвэр гаргадаг клубуудийн нэг. Өнгөрсөн улиралд Ла лигийн аваргын титмээ хамгаалж чадсан нь үүний тод илрэл юм. Цэнхэр, улаанууд ирэх улиралд дотоодын лигтээ гурав дараалж түрүүлэхийн зэрэгцээ Аваргуудын лигийн цомыг “Камп Ноу”-д авчрах том зорилго өвөртөлж буй. Чухам иймээс довтолгооны бүрэлдэхүүнээ мэс засалч лугаа адил нягт бөгөөд нямбай өөрчилж байна.
Лева, баяртай | Гордон, сайн уу
Домогт довтлогч Роберт Левандовски багийг орхисон нь довтолгооны шинэчлэлийн эхлэлийн цэг болсон билээ. Тэрээр АНУ-ын Мейжор лигийн “Чикаго Файр” багт шилжсэн. “Барселона”-гийн хувьд нэн тэргүүнд төвийн довтлогч авах нь чухал байв. Гэсэн ч Деку ахлагчтай скаутын алба арай өөрийг бодсон байжээ.
Дэлхийн хөлбөмбөгийн 2026 оны аварга шалгаруулахын өмнө Каталончууд олон таван үггүйгээр шийдэмгий наймаа хийсэн нь дэлхий дахиныг алмайруулсан. Тэд “Ньюкасл Юнайтед” клубийн жигүүрийн довтлогч Энтони Гордоныг эгнээндээ нэгтгэв. Хэвлэл мэдээллийнхэн шуугьж ч амжилгүй тийм хурднаар гэрээ байгуулсан нь энэ.
Барселона клуб 25 настай англи залуугийн төлөө 70+10 сая еврогоор өөрийн болгосон юм.
Ханси Фликийн хувьд энэ наймаа бол жанжин шугам нь байсан. Өндөр шахалттай, динамик ихтэй түүний арга барилд Энтони Гордон төгс зохицох нэгэн. Чухамдаа тэр бол “хуурамч 9” болон жигүүрийн довтлогчийн үүргийг хослуулах төгс зэвсэг болж чадна. Үүнээс гадна Энтони Гордон багын л Каталоны нэр төр болсон клубт тоглох хүсэлтэй байжээ. Каталонд ирэхдээ л испаниар чөлөөтэй ярьсан нь хөгжөөн дэмжигчдийн хайр талархлыг хүлээсэн юм.
Карим Адэеми: Хурдны философи
Барсагийн удаах наймаа тааварлашгүй бөгөөд гэнэтийн байлаа. Тэд Дортмундаас Карим Адэемийг өөрийн болгов. Хурдаараа гайхагддаг 24 настай Адэеми “Барселона” клубтэй урт хугацааны гэрээ байгуулжээ. “Барселона” түүнийг 22+7 сая еврогоор өөрийн болгосон нь ур чадвар, хувь тоглогчийг нь харсан ч тэр ашигтай наймаа болж чадсан.
Жигүүрийн довтолгоонд ур чадвартай олон тоглогч байхад Фликт чухам яагаад Адэеми хэрэг болов? Хариулт нь тактикийн уян хатан байдалтай холбоотой. Карим бол жигүүрт л тоглодог уламжлалт арга барилтай тоглогч биш юм. Тэрээр довтолгооны аль ч байрлалд тоглох олон талт ур маягтай.
Адэемигийн гол зэвсэг нь огцом хурд бөгөөд бөмбөг алдмагцаа богино хугацаанд үзүүлдэг тэсрэлттэй хариу үйлдэл юм.
Тэрээр өнгөрсөн улиралд “Боруссия Дортмунд” клубийн төлөө 39 тоглолтод, 10 гоол оруулж, 6 удаа ашигтай дамжуулалт өгсөн. Гэвч энэхүү хуурай статистик түүний авьяас чадварыг илтгэхгүй. Испанийн Ла лигийн ихэнх баг хамгаалалтын шугамдаа найддаг. Хамгаалалтыг задлах, хамгаалагчдыг төвөггүй хуурах түүний чадвар нягт хамгаалалтын гол зэвсэг байх боломжтой.
Тэд яагаад хамгаалагч авахгүй байна?
“Барселона” клубийн спорт хариуцсан алба энэ улирлын төгсгөлд төвийн хамгаалалтыг бэхжүүлэхээр төлөвлөж байлаа. Чухам энэ нь л гол парадокс юм. Анхны төлөвлөгөө өөрчлөлгдсөн нь хэд, хэдэн шалтгаантай.
Нэгдүгээрт, туршлагатай хамгаалагч Андрес Кристенсентэй гэрээгээ сунгасан нь хамгаалалтын бүсийн сэлгээг зузаатгасан. Хоёрдугаарт, өнгөрөгч ДАШТ-ий үеэр Пау Кубарси ямархан ур чадвартай гэдгээ дэлхий нийтэд нотлон харуулж чадсан. Ердөө 19 настай тэрээр насандаа баймгүй хэрсүү, нуруутай тоглолтоороо ДАШТ-нд түрүүлээд зогсохгүй, шилдэг залуу тоглогчоор тодорсон юм. Гуравдугаарт, Жерард Мартины ур чадвар ахиж, Эрик Гарсиад эцсээ хүртэл итгэж байгаа нь хамгаалалтын шугамыг түр мартах боломж олгосон юм.
Хашир туршлагатай Андрес Кристенсентэй гэрээгээ сунгаж, залуу авьяастан Пау Кубарси ДАШТ-нд тодорсон нь хамгаалалтаа "түр мартах" боломж олгосон.
Дурдахгүй өнгөрч боломгүй нэг зүйл нь Адэеми ирсэн нь одоогийн довтлогчдын зарим нь клубээс явж магадгүй нөхцөл үүсгэлээ. Одоогийн байдлаар Ламин Ямаль, Рафинья, Гордон, Ферран Торрес нар бий. Үндэсэн бүрэлдэхүүнд багтахын төлөөх өрсөлдөөн тун ширүүн байгаа биз.
Хэвлэлийнхэн яагаад томоохон наймааг анхаардаг вэ?
Карим Адэемигийн наймаа шиг олны анхаарал татсан шилжилтүүд нь дэлхий нийтийн анхаарлыг татах нь дамжиггүй. Чухамдаа энэ нь л тэдний байр суурийг баталгалгаажуулдаг. Английн Премьер лиг, Германы Бундеслигийн одуудын солилцоо, наймаа албан ёсоор зарлагдахад шинэ улирлыг улам амттай болгодог юм. Ялангуяа энэ зуны солилцоо наймааны цонх “Барселона” клубийн хувьд юу, юунаас илүү чухал байж болохоорбайна. Гордон болон Адэеми нар ирсэн нь зөвхөн байрлал нөхөх наймаа биш бөгөөд илүү хурдан, илүү олон талт шинэ довтолгооны шугам үүсгэх амбицтай байгааг илтгэнэ.

Сэтгэгдэл ( 0 )