Английн Ливерпүүл хотод болж буй Боксын ДАШТ маргааш өндөрлөнө. Сүүлчийн өдөр аваргууд тодрох болно. Тэгвэл тэдгээр аваргуудын дотор, аварга болох шийдвэрлэх тулаанд Монголын тамирчин Алдархишигийн Баттулга оролцохоор шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга шөвгийн дөрөвт Японы Макино Соүшиг шүүгчдийн саналаар 3:2-оор ялж, ийнхүү Дэлхийн аваргын мөнгөн медалийн болзлыг хангаад маргааш алтын төлөө тулалдах гэж байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Лутсайханы Алтанцэцэг хүрэл медаль хүртэж Дэлхийн аваргын мөнгө, хүрэл буюу хос медальтан болж, монголчуудыгаа баярлууллаа.
Маргааш А.Баттулга Улаанбаатарын цагаар 19:15-д алтан медалийн төлөө Дэлхийн аварга, Казахстаны боксчин Санжар Ташкенбайтай тулалдах болно.

Сэтгэгдэл ( 0 )