Дэлхийн боксын рингнээс Монголын хоёр дахь тамирчин энэ ДАШТ-ий медалийн болзлыг хангалаа. Л.Алтанцэцэгийн ялалтаас яг цагийн дараагаар эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Алдархишигийн Баттулга рингнээ Испанийн Мартин Молина Сальвадортой тоглож, шүүгчдийн саналаар 3:1-ээр ялалт байгууллаа. Нэг шүүгчийн санал тэнцсэн тул ерөнхий тоонд оруулсангүй.
Ийнхүү хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангаад байна. Маргааш хоёулаа мөнгөн медалийн төлөө тулаантай. А.Баттулгын хувьд маргааш буюу энэ сарын 13-ны 20:45-д Японы Макино Соүшитай мөнгөн медалийн төлөө тулалдана.

Сэтгэгдэл ( 1 )
баяр хүргье...