2022 оны Өвлийн олимпын наадмын уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга, АНУ-ын 26 настай тамирчин Натан Чэн ирэх жил Италид болох олимпын наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Хэдийгээр Натан Чэн их спортоо орхиж буй тухайгаа зарлаагүй ч гэлээ цаашид олимп, дэлхийн тэмцээнд оролцох бус харин Анагаахын их сургуульд элсэж, өмнө нь сурч мэдсэнээ лавшруулж, мэргэших нь чухал гэж бодож буйгаа ярьсан байна.

“Зүгээр л би өөртөө таарч тохирох шинэ зам, боломжийг нээхийг хүсэж байна. Үнэнээ хэлэхэд, уран гулгалтын хувьд би хангалттай амжилтад хүрчихсэн гэж боддог. Тамирчны замналдаа ч сэтгэл дүүрэн явдаг” хэмээн өгүүлжээ.
2022 оны хоёрдугаар сарын 10-наас хойш буюу олимпын аварга болсноосоо хойш Натан Чэн албан ёсны томоохон тэмцээнд оролцоогүй юм. Тэрбээр Олимпын аваргаас гадна Дэлхийн гурван удаагийн аварга, АНУ-ын зургаан удаагийн аварга.
.jpg)
Солт-Лэйк-Ситид төрж өссөн Чэн 2018 онд Йелийн их сургуульд элссэн ч Бээжингийн олимпын наадамд оролцохын тулд чөлөө авч байлаа. 2022 онд Йелийн их сургуульд эргэн орж суралцаж төгссөн. Хэвлэлд өгүүлснээр зүрх судас, хавдрын чиглэлээр цаашид мэргэшин суралцахаар төлөвлөж байгаа юм байна.
Ийнхүү Натан Чэн ирэх оролцохгүй болсноор Дэлхийн хошой аварга, 20 настай Илья Малинины Милан Кортинагийн олимпын наадамд түрүүлэх магадлал улам өслөө.

Сэтгэгдэл ( 3 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Гадныхан биднээс яагаад ийм өөр юм бэ, манайд бол нэг юмны дарга болоод баяжъя л гэнэ дээ.