Өмнөд Солонгост үргэлжилсэн борооны улмаас 4 хүн амиа алджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 19

 

Өмнөд Солонгост сүүлийн дөрвөн хоног дараалан бороо орсноор дөрвөн хүн нас барж, хоёр хүн сураггүй алга болсон тухай мэдээллээ. Мөн 3000 гаруй хүн бороо, үерт хашигдан гэртээ харьж чадахгүй байгаа ажээ.

Цаг уурын албаны мэдээгээр бол даваа гариг хүртэл бороо үргэлжлэн орсоор байх гэнэ. Орон даяар үерийн аюул нүүрлээд байгааг төр засгаас сануулж, иргэдээ аюулгүй байдлаа хангахыг зөвлөсөн байна.

Бямба гаригийн өглөөний 6 цагт Өмнөд Солонгосын Дотоод хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар бол 2816 хүн гэрээсээ гарч чадахаа больж, 7000 гаруй хүнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлжээ.

Сөүлээс өмнө зүгт оршдог Өмнөд Чүнчон мужийн Сосан хотноо үерийн аюул дээд түвшиндээ хүрсэн байна. Одоогоор үерийн улмаас 641 байшин, 388 зам, 59 ферм сүйдсэн тухай Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu