Иргэдэд үнэ төлбөргүй нүдний үзлэг хийнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
20 цагийн өмнө

"Бат-Амгалан сан" болон HOPE119-ING Volunteer Group Good Change INGO байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй "ТУНГАЛАГ МЭЛМИЙ–2026" сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа өнөөдрөөс /2026.07.20/  албан ёсоор эхэллээ.

Үйл ажиллагааны  хүрээнд БНСУ-ын нарийн мэргэжлийн нүдний эмч нартай анх удаа хамтран 2026 оны долоодугаар сарын 20-22-ны өдрүүдэд "ТУНГАЛАГ МЭЛМИЙ–2026" хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ хугацаанд 1000 гаруй иргэнд үнэ төлбөргүй нүдний үзлэг хийж, харааны хугарлын эмгэгийг эрт илрүүлэхийн зэрэгцээ шаардлагатай тохиолдолд хараа засах нүдний шил болон хамгаалалтын нарны шилийг үнэ төлбөргүй олгоно.

Тус сан нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан хийгээд байгаль орчин, тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ашгийн бус байгууллага юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэвэлмаа(202.126.88.173) 18 цагийн өмнө

Хаана үзлэг хийх вэ сбд-н иргэн бна

0  |  0
иргэн(43.228.129.134) 20 цагийн өмнө

энэ хаана явагдах вэ мэдээлэл хаанаас авах вэ

0  |  0
Top