Тамхи татсан автобусны жолоочид хариуцлага тооцов

19 цагийн өмнө

 

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сард иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Дашцогзол: М:3 (Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай) чиглэлд явж байсан 15-067 гарааш дугаартай "Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Эрдэнэтуяа зан харилцаа сайтай, зорчигч нартай хүндэтгэлтэй харьцаж байна.

Талархал: Баянгол дүүргийн иргэн С.Ариунбилэг: “Сайхан Ирээдүй” ХХК-ийн жолооч М.Мөнх-Эрдэнэ хүүхэд цүнхээ орхиод буусан байсныг олж тусалсанд баярлалаа.

Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Н.Тунгалаг: 1-158 гарааш дугаартай автобусанд Мөнгөн завъяагаас суусан. Автобус маш гоё цэвэрхэн, агааржуулагчаа тавьсан, сандал суудлаа угаасан, бүрээс нь хачин гоё сайхан автобус явж байсан "Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Х. Мөнгөнчимэгт баярлалаа.

Талархал: Говь-Алтай аймгийн иргэн Х.Энхболд: М:1 чиглэлийн автобусанд чухал бичиг баримтаа хаяж буусан байсныг Офицеруудын ордон дээр ажиллаж байсан шалгагч Баярмаа түргэн шуурхай ажиллаж олж өгсөнд баярлалаа.

Талархал: Иргэн Т.Оргилсайхан: Ч:61(ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 05-314 гарааш дугаартай “Сутайн буянт” ХХК-ийн жолооч С.Түмэнжаргал жирэмсэн эмэгтэйн аюулгүй зорчиход онцгой анхаарч шуурхай үйлчилсэнд баярлалаа.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Алтанцэцэг: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлийн 02-075 гарааш дугаартай автобусны жолооч 21-р хороолол дээр зогсоогүй, хүнээ аваагүй явсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын Ч-52 чиглэлийг хариуцсан хэсгийн дарга Ө.Баатарт зогсоолоос хүнээ гүйцэт авч явахгүй байгаа жолооч нартай хариуцлага тооцох, байцаагч дуудсан тохиолдолд яаралтай явуулах үүрэг өгсөн.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Мөнхцэцэг: Ч:7 (Нисэх-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлийн 14-061 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Автобусны жолооч тамхи татсан мөн хаалгаа онгорхой явсан зэрэг зөрчлүүд гаргасан тул ЗТХуулийн дагуу арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Нарангэрэл: Ч:23 (Зүрх уул-Ард кино театр) чиглэлд явж байсан 1-136 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөнд маш удаан оролцож байна.

Шийдвэрлэлт: Иргэний ирүүлсэн гомдлын дагуу шалгахад замын түгжрэл нөлөөлсөн нь тогтоогдсон тул жолоочид ирсэн гомдлын талаар мэдэгдэж цаашид анхаарч ажиллахыг сануулав.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Х.Гантулга: Ч:20А (Баянхошуу- Өнөр хороолол) чиглэлд явж байсан 6-015 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн жолооч С.Б-т гаргасан зөрчлийн талаар танилцуулж ЗТХуулийн дагуу арга хэмжээ авсан.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Э.Бямбажав: Ч:80 (ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал) чиглэлд явж байсан 15-066 гарааш дугаартай автобусны жолоочид хэт удаан яваад байна гэж шаардлага тавьсан чинь хүмүүсээ хөөж буулгасан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолоочид ЗТХуулийн дагуу арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Наранцэцэг: Ч:77 (Ган хийц-Мотобуудлага) чиглэлд явж байсан 23-018 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: ГБУС ХХК-ийн жолооч 23-018 гарааш дугаартай автобусны жолооч Н.Б-т ЗТХуулийн дагуу хариуцлага тооцов.

Иргэний гомдол:  Хан-Уул дүүргийн иргэн Эрдэнэчимэг: Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол) чиглэлд явж байсан 11-084 гарааш дугаартай автобусны жолооч хүнээ суулгачхаад дэлгүүр ороод яваад байхаар нь шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: Зорчигчийн буруутай үйлдэл ажиглагдсан жолооч дэлгүүрийн 00 орж ирсэн тул жолоочид сануулга өгсөн.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Анударь: Ч:34 (Шархад-ТЭЦ3) чиглэлд явж байсан 7-024 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч түгжрэлтэй байна гээд "Шар хадны эцэс" хүрэлгүй зогсоолын бус газар буулгасан, настай хүн бууж амжаагүй байтал хөлийг нь хавчсан.

Шийдвэрлэлт: “Мяралзаа” ХХК-ийн жолоочид ЗТХуулийн дагуу хариуцлага тооцохоор болов.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Намуулин: Ч:29А (Сэлбэ-Өргөө амаржих) чиглэлд явж байсан 2-077 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолоочид ЗТХуулийн дагуу арга хэмжээ авч дахин зөрчил гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Сувдаа: Ч:23 (Зүрх уул-Ард кино театр) чиглэлд явж байсан 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Д.Б нь эхний хэдэн хүнийг суулгаад хөдлөхдөө нэг хүн үлдээсэн байна. Жолоочид анхаарал болгоомжтой ажиллахыг сануулж, ЗТХуулийн дагуу хариуцлага тооцохыг анхааруулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top