ESPN-ийн сурвалжлагч Дэйв Макменаминий мэдээллснээр бол Леброн Жэймсийг солилцоогоор авах боломжийг судлахаар нэг хоногт дөрвөн багийн төлөөлөгч агент Рич Полтой ярилцсан гэнэ.
“Леброныг солилцох эсэх талаар “Лейкерс”-тэй ярилцаагүй байгаа гэж Рич надад хэлсэн. Гэхдээ Ричтэй сүүлийн 24 цагт л гэхэд дөрвөн баг солилцоо хийх боломжийг асууж ярилцсан байна. Эдгээр яриа хэлэлцээрүүд нэг их өөдтэй үр дүнд хүрээгүй гэнэ.
Леброн одоогоор энэ багтаа тоглож аварга болох боломжтой эсэх дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа юм билээ. “Ямар багийг яаж босгох талаар ямар нэгэн баталгаа огт байхгүй ч бид баг яг ямар байх ёстой, ямар байх ёсгүй талаар бол тодорхой төсөөлөлтэй байгаа” гэж Рич хэлсэн” хэмээн Макменамин өгүүлжээ.
Хэдэн хоногийн өмнө Леброн Жэймс “Лейкерс”-тэй гэрээний дагуу 52.6 сая ам.доллар хүртэх багцыг идэвхжүүлэхээр болсон тухай мэдээлсэн. Үүний дараагаар Леброн одоогийн багийн бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаа тул солилцоо шаардана гэсэн мэдээ гарах болсон юм. Лебронд өөрөө багаа сонгох эрх байгаа нь бол хөзөр болж байна.
The Athletic-ийн Жован Бухагийн мэдээлснээр бол Леброны очиж болох хамгийн өндөр магадлалтай баг нь “Даллас”. Мөн өөр хэд хэдэн багийг ч сэтгүүлчид нэр цохоод байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )