Г.Дамдинням: Шатахуун хангалт хэвийн, тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна

Ж.Сондор | Zindaa.mn
37 минутын өмнө

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуунтай холбоотой нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгчээ. 

Тэрээр "ОХУ-с буцаж явна. Яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр нэвтэрч орж ирсэн байна. Манай улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ юм.

Араас нь өнөөдөр орж ирэх 42 вагон буюу 2520 тонн ирж явна.

Өнөөдөр ШТС ууд руу хангалтууд хийгдэж эхэлсэн. Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна.

Маргаашаас Улаанбаатар-т түр хугацаагаар мөрдсөн 50К, тэгш сондгойгоор шатахуун олгох, саванд өгөхгүй зэрэг зохицуулалтууд цуцлагдана" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top