КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалт, Иргэн та юу мэдэх хэрэгтэй вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалт, Иргэн та юу мэдэх хэрэгтэй вэ?

 

Авто зогсоолыг түр хаана:

 

1.Нарантуул ОУХТ,

2.Дүнжингарав худалдааны төв,

3.Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана.

Иймээс эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг хүсье.

 

Зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээвэр нэвтэрнэ:

 

1.Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэл;

2.Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл;

3.Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэл авто зам хязгаарлалттай.

Эдгээр хэсгээр хувийн автомашинтай зорчих боломж хязгаарлагдах тул иргэд ойр орчмын өөр чиглэл, нийтийн тээвэр, явган хөдөлгөөнийг сонгохыг хүсье.

 

Нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтийн автобусны чиглэл нэмэгдэнэ:

 

1.Офицер — Нарантуул — Дүнжингарав чиглэлд,

2.120 мянгат — Хоумплаза — Нарантуул — Дүнжингарав чиглэлд явна.

 

Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top