Барса-ПСЖ | 50 сая еврогийн шилжилт

Б.Сэцэн | Zindaa.mn
51 минутын өмнө

Дэлхийн алдарт “1xBet” брэндийн албан ёсны түнш Барселона болон Пари Сен-Жермен багуудын хооронд 50 сая еврогийн үнийн дүнтэй томоохон шилжилт хөдөлгөөн боллоо. Энэ нь Барселона клубийн тоглогч Ферран Торрес бөгөөд дээрх үнийн дүнгээр Францын аваргуудын бүрэлдэхүүнд багтлаа.

Ферран Торрес одоо Парис руу нисэж эмчийн үзлэгт орно. Анх ПСЖ клуб зуны солилцоо наймааны цонх нээгдэхтэй зэрэгцэн 40 сая еврогийн санал тавьсан ч Барсагийн зүгээс татгалзсан. Улмаар хэлэлцээ цаашид үргэлжилж, 50 сая евро дээр хоёр баг санал нэгджээ.

Барса түүнийг үлдээх, гэрээг нь сунгах нээлттэй байсан. Гэвч Ферран Торресийн гэрээний хугацаа дуусахад нэг жил үлдээд байхад өөрөө багаас явах хүсэлтээ гаргажээ. Ферран Торресийн хувьд Валенсиагийн залуусын багаас гаралтай бөгөөд 2022 онд Барселона клубт нэгдэн 140 тоглолтод 41 гоол оруулсан юм. Испанийн шигшээд тоглож байхдаа Луйз Энрикегийн удирдлагад тоглож байсан туршлагатай. Түүний хувьд ДАШТ-ний шигшээ тоглолтын 106 дахь минутад ялалтын гоол оруулж, түүх бичсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top