СХД: 40 дүгээр хороонд 516 метр авто зам тавина

2023 оны 05 сарын 11

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны төв замаас Баянхошуу 32 дугаар гудамж 67 тоот хүртэл 516 метр авто зам тавихаар боллоо. Тус авто зам явган хүний зам, гэрэлтүүлэгтэй цогц бүтээн байгуулалттай болох юм.

Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол дундуур авто зам түлхүү тавих зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Гэр хорооллын нийт 28 байршилд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 5 байршилд дүүргийн төсвийн хөрөнгөөр авто зам тавихаар зураг төслийн ажил хийгдэж дуусаад байна. Хэд хэдэн байршилд авто замын ажил эхлээд буй.

Эдгээр авто замууд ашиглалтад орсноор төв замын түгжрэл буурах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ(66.181.179.160) 2023 оны 05 сарын 11

Наад 500 метр газар чинь түгжрээд бгаа юмуу хамгийн их түгжирдэг замаа тойруулаад байдагшдээ 1 хорооллоос 21 содон руу гардаг нарийн засмал мөнхийн түгжээ нэртэй замшдээ

0  |  0
Top