ЧИНГЭЛТЭЙ | Олон улсын тэмцээнд оролцох тамирчинд дэмжлэг үзүүлэв

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 08

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн 12В ангийн сурагч, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн тамирчин, дэд мастер Б.Амгаланзаяад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спорт хороо ажилт хүсэж дэмжлэг үзүүллээ.

Б.Амгаланзаяа нь энэ сарын эхээр Итали, Швейцарь улсад болох олон улсын Гран-при тэмцээн мөн Азийн XV наадам, Парис хотноо зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх авах, олон улсын Пара F40 зайн бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн төрөлд ангиллаа тогтоох зорилгоор бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top