Х.Нямбаатар: Бид сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 76 хуваадаг төсвийн хуваарилалтаар явж ирсэн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Энэ бол 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үргэлжлэл юм. Тэр үед Ерөнхийлөгчийн институтээс өнөөдрийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх, 50:50 хувийн мажоритар, пропорциональ тогтолцоотойгоор сонгуулийн тогтолцоог бий болгоё гэдэг санал орж ирсэн. Улмаар зөвшилцөл дуусдагийн даваан дээр манай намын бүлэг дотор үл ойлголцол үүсээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажил бүрэн төгс явж чадаагүй. Тухайн үед буюу 2019 онд энэ өөрчлөлтийг хийсэн бол өнөөдрийн олон асуудлыг шийдвэрлэх боломжууд байсан.

Сарангэрэл гишүүн ээ, би түрүүн нэг жишээ хэлсэн. Бид сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 76 хуваадаг төсвийн хуваарилалтаар явж ирсэн. Улсын төсвийг батлах үед гишүүн бүр тойрогтоо юу батлуулах вэ гэдгээс шалтгаалж төсвийг батлах кноп дардаг байсан. Түүнээс биш том төслийг хэрхэн явуулж тойргийнхоо хөрөнгө оруулалтыг хэрхэн тэвчих вэ гэдэг талаар нэг төсөв батлагдаж байгаагүй. Юу үнэн, энэ бол бодит үнэн юм” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top