ТАНИЛЦ: Сар шинийн өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 19

Сар шинийн өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээллийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ. Улаанбаатар хотод битүүний өдөр буюу даваа гарагт /2023.02.20/ -5 хэмийн хүйтэн байх бол шинийн өдрүүдэд -4, -8 хэмийн хүйтэнтэй байх ажээ. 

Түүнчлэн говийн аймгуудын нутгаар сар шинийн өдрүүдэд нэмэх хэмтэй байх урьдчилсан мэдээ гарсан байна. Гэхдээ иргэд та бүхэн хөдөө замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг онцгойлон сануулья. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top