14 настай охины зодуулж буй бичлэг цацагдсаны дараа АМИА ХОРЛОЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

 

АНУ-ын Нью Жерси дэх ахлах сургуулийн 14 настай сурагч охины бусад охидод зодуулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсны дараа амиа хорлон нас баржээ. Охины эцэг, эх талийгаачийг удаан хугацааны турш бусдад дээрэлхүүлсний улмаас ийнхүү амиа хорлох сонголт хийсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Талийгаачийг Адриана Куч гэдэг байжээ. Хоёрдугаар сарын 1-ний өдөр тэрээр сургуулийнхаа охидод зодуулсан бөгөөд уг явдлаас хоёр өдрийн дараа гэртээ нас барсан хэмээн цагдаа нар мэдээллээ. Бичлэг дээр охин найз хөвгүүний хамтаар сургуулийнхаа коридорт алхаж байгаа хэсэг гардаг. Тэднийг алхаж байх үед хэд хэдэн охин түүн рүү дайрч зодож эхлэх бөгөөд үснээс нь зулгаан үг хэлээр доромжилж, харин бусад хүүхдүүд инээлдэн тэдний бичлэгийг хийж байжээ. 

 

 

Охины аав Майкл Куч "Тэд бусад хүмүүс рүү дайрч, бичлэгийг нь хийж, бусадтай хуваалцахыг хөгжилтэй зүйл гэж бодож байна. Усны саваар цохулсан нь Адрианаг гэмтээгээгүй. Харин ичгүүр, доромжлол түүнийг зүрхийг шархлуулсан. Гэсэн ч тэд зогсоогүй. Миний охин өмнө нь хэзээ ч зодоон хийж байгаагүй. Тэр ердөө 44 кг жинтэй. Бүгдийг хайрладаг нэгэн байсан.

Тэр дөрвөн охин урьдаас төлөвлөж энэ хэргийг үйлдсэн. Надад байгаа бичлэг дээр тэд юу хийх гэж байгаагаа хоорондоо ярьж, инээлдэж байсан. Цусанд будагдсан охиноо бид дүүргийн цагдаагийн хэлтэст аваачсан. Хэрэв сургуулийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан бол тэдний гар утсыг яаралтай хураан авч болох байсан. Эдгээр хүмүүс охинд минь юу хийснийг дэлхий нийт мэдээсэй гэж хүсэж байна. Ар гэрийнхэн нь шүүхийн өмнө зогсоод гэм буруугаа хүлээхийг харах хүртэл би унтахгүй" гэжээ. 

 

 

Хэрэг үйлдсэн гэх гурван охиныг гуравдугаар зэргийн гэмт хэрэг үйлдсэн, дөрөв дэх охиныг эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр буруутгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Охин зургаан жилийн өмнө ээжийгээ алджээ. Охины аав хэрэг үйлдсэн сурагчдад эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж байна. 

Сургуулийн нийгмийн ажилтан хэрэг болсны дараа цагдаа дуудаагүй нь мөн асуудал дагуулж байна. Охины аав тэдэнд гомдолтой байгаагаа илэрхийлэн, зохих шийтгэлийг нь ноогдуулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж. 

Орон нутгийн цагаар өнгөрсөн лхагва гарагт 200 гаруй сурагч нэгдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд сургуулийн дээрэлхэлтийн хэргийг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж, үзэл бодлоо илэрхийлсэн байна. Мөн дээрэлхүүлж байсан бусад хүүхдүүдийн хэрэг ч мөн сөхөгдөж, энэ тал дээр арга хэмжээ аваагүй сургуулийг буруутгаж эхлээд байгаа аж. 

Талийгаачийг хөдөөлүүлэх ёслол орон нутгийн цагаар баасан гарагт хаалттай явагдах болно. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
⁉️(202.9.40.189) 2025 оны 03 сарын 13

Huuhed ene bichlegiig sociald tavihiig husegui bolood amia horloson bj taara. Tghd ene site zaaval bichleg ntriin tavij burhan bolsn hunii ysiin hudlulzuuleh shaardlaga bnu??

1  |  1
зочин(202.55.188.108) 2025 оны 03 сарын 13

Эвий минь!!Шийтгэл хүлээлгэ аавын мааш зөв!!!

2  |  0
Юуу вэээ(202.126.90.122) 2025 оны 03 сарын 13

Юун ардчилал буруутай юм шиг яриад солиороод байна аа. Эцэг эхийн буруу, зодсон хүүхдүүдийн буруу. Засан хүмүүжүүлэхэд хорих ёстой гэж бодогдож байна. Юун ардчилал буруутай вээ псда

2  |  0
Egshig(139.5.218.171) 2025 оны 03 сарын 13

Zaila nad psda nartaichin margashn shaaltsah estoi bsn bhqyu ingej zoduulchad amia horlon gheer setgeliin tenhee muutai mal bnda ene ami gdg zuil chin bur une tsengui bolchje

3  |  11
burhanii huuhed(202.126.89.9) 2025 оны 03 сарын 13

burhan urshuug yamar aimaar yum be

6  |  2
Zochin (45.117.35.50) 2025 оны 03 сарын 13

Энэ бичлэг мийсэн хүн бас буруутай

8  |  0
Гоо(103.57.93.170) 2025 оны 03 сарын 13

Зэрлэг араатнууд бүгд торонд эсвэл эзгүй байгальд байх ёстой. Зүрх өвдөж байна.

11  |  0
Munkh-Undrah Batmunkh(202.55.188.89) 2025 оны 03 сарын 13

1  |  0
зочин(202.55.188.120) 2025 оны 03 сарын 13

энэ оихдууд хөвгүүдээсэ илүү хэрэг таридаг болчиж ээ нээрээ арай2

9  |  2
Зочин(66.181.188.137) 2025 оны 03 сарын 13

Сургуулийн захиргаа аль ч газар ялгаагүй дээрэлхэлтийн эсрэг байнга арга хэмжээ авч өсвөр насны ангийнханд хяналт сайн тавьж байх хэрэгтэй. Монголд захын сургуулиудаар эрэгтэй, эмэгтэй өсвөр насны бүх хүүхдүүдэд энэ асуудал холбоотой. Хүүхдүүдээ анхаар

14  |  0
ЗОЧИН(66.181.188.83) 2025 оны 03 сарын 13

ДЭЛХИЙ ЧӨТГӨРҮҮДЭЭР ДҮҮРЛЭЭ. БАЙГАЛ ЭХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ БОЛТУГАЙ.

14  |  0
Зочин(202.9.46.234) 2025 оны 03 сарын 13

Миний хүүхдийг дээрэлхэсэн хэнийг ч би шууд алах болно, ямарч өршөалгүй....

17  |  0
Зочин(66.181.179.139) 2025 оны 03 сарын 13

Ингэж бусдыг дээрэлхэж явсан хүүхдүүд, хүмүүс сайн явахгүй ээ. Хариу нь ирнэ.

14  |  1
Fuck(66.181.161.9) 2025 оны 03 сарын 13

Umhii haruudaas ih muu muuhai garah yumaa bas..haltaisan booluud

8  |  1
Zochin bennn (66.181.161.95) 2025 оны 03 сарын 13

Uhej dldrvl taarna

4  |  0
Опю(64.119.16.82) 2025 оны 03 сарын 13

Шоронд насаар нь хатаа муусайн дээрлэхүү хүүрнүүд

5  |  0
зочин(202.179.21.242) 2025 оны 03 сарын 13

шоронд нь хийгээд өгөх хэрэгтэй

6  |  0
Sandra(64.119.20.78) 2025 оны 03 сарын 13

Archaagui suguud l ingj poilddg shd erguu bitchuud bugd shoron yvaazd humuujeesei

10  |  0
Гомо(103.212.118.154) 2025 оны 03 сарын 13

Монголчуудыг Хужаа гээд ойлгсон үхтлээ зодуулдаг…Ардчилал сайхаан….

1  |  2
Хүн(122.201.22.39) 2025 оны 03 сарын 13

Ардчилал үүнд ямар ч хамаагүй! Соёлт нийгмийн эрх чөлөө, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй хүмүүс социализмын дарангуйлалдаа амьдарч байвал таарна.

9  |  0
Уншигч (202.126.94.110) 2025 оны 03 сарын 13

Эрэгтэй хүүхдүүдийг охин хүүхэд зодож болохгүй гэж хүмүүжүүлдэг учир зодож байгаа охидод гар хүрч чадахгүй байх шиг байна.Харамсалтай юмаа.

9  |  0
Уншигч(192.82.75.99) 2025 оны 03 сарын 13

Жудо биетэй гахай дунд нь явж л байна, балиар амьтад шоронд байвал таарна.

8  |  0
a(103.57.93.121) 2025 оны 03 сарын 13

ardchilaltai hamaatai l da daljiital ni algadaad surgaad ugvul dahij hun deerelkhekhgui

5  |  1
lol(166.194.132.15) 2025 оны 03 сарын 13

zahiin horoololiin muu surguuli tegeed heden latino ohiduud l bna.

1  |  4
Ооимр(66.181.161.52) 2025 оны 03 сарын 13

Энэ ч ардчилалтай хамаөгүйлдээ орост бол энэ зэрэг бол юүч биш аймшигтай хэрэгүүд сонсогдож л байдаг

8  |  4
zochin(202.179.21.235) 2025 оны 03 сарын 13

Ардчилал гэж арай л бна даа.Хүссэнээ хэлж,хүссэнээ хийж,хүссэнээрээ амьдрахыг ардчилал гэдэг юм шиг байна.

7  |  6
Зочин(202.179.25.247) 2025 оны 03 сарын 13

Ардчилал Хүний Эрх Эрх Чөлөөг дээдэлдэг гэх Америк оронд ийм ёс бус зэрлэг балмад хар тамхи буудан алах зодож алах нтр маш их бх юмаа

8  |  6
DR. PRADHAN(197.211.63.70) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  17
DR. PRADHAN(197.211.63.70) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  3
Top