Хамт хоригдож байсан хоригдлоо хөнөөсөн этгээдэд ЦААЗААР АВАХ ял оноов

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

 

БНСУ-ын давж заалдах шатны шүүх пүрэв гарагт хамт хоригдож байсан хоригдлоо зодож хөнөөсөн этгээдэд цаазаар авах ял оноолоо. 

Сөүлээс өмнө зүгт орших Гонжү хотод байрлах шоронд хоригдож байсан 42 настай хоригдлыг боомилж, өшиглөн хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан 28 настай залууд 2021 оны арванхоёрдугаар сард цаазаар авах ял оноож байжээ. Дүүргийн шүүхээс өмнө нь түүнд бүх насаар нь хорих ял оноож байсан ч прокурорууд давж заалдан цаазаар авах ял оноохыг ийнхүү шаардсан байна. 

Уг этгээд 2019 онд Герён хотод хүний амь хөнөөж, 400 грамм орчим алт, Седан маркын автомашин дээрэмсэн хэргээр бүх насаар хорих ял сонсож байсан. Хоригдож байх үедээ хүний амь хөнөөж, хохирогчийг удаа дараа хүчирхийлсэн учир түүнийг засран хүмүүжүүлэх нь утгагүй хэмээн үзэж Дээд шүүхээс ийнхүү цаазаар авах ял төлөвлөөд байгаа аж. 

Давж заалдах шатны шүүхээс түүнтэй хамсаатан байж болзошгүй хоёр этгээдэд 12, 14 жилийн хорих ял тус тус оноосон байна. Мөрдөн байцаалтын явцад эдгээр гурван этгээд хохирогчийн толгой дээр халуун ус асгаж, хувцасны хавчаараар чимхэн тамлаж байсан нь тогтоогджээ. Тэдний үйлдэл ил болохвий хэмээн болгоомжлон хохирогчийг эмчид үзүүлэхгүй байх, гэр бүлийнхэнтэйгээ уулзахгүй байхыг албадаж байсан гэнэ. 

Хохирогч зүрх нь хааяа өвддөг байснаар бусдаар эрүүл нэгэн байжээ. Гэсэн ч хүчирхийлэлд өртсөнийхөө дараах 20 хоногийн дотор хавирга нь нь хугарч цус алдан, үрэвсэл үүсэнний улмаас амиа алджээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.126.90.70) 2023 оны 01 сарын 28

Manai tomchud uls aa dampuurulj hulgai hiiged tsazaar avhuulahgui ged tsaaz bhgui bolhoson gj

0  |  0
zochin(68.148.28.104) 2023 оны 01 сарын 28

caaziin yaltai yum bol solongos chin kommunist uls baina..

1  |  1
z(103.26.194.168) 2023 оны 01 сарын 27

solongos solongos geed nuhduud sain haraad aw iim l baidag yum bna

1  |  0
Top